Францын нийлэл Парис хотноо олимпын наадам 12 дахь өдрөө, хөнгөн атлетикийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн холын зайн 1500 метрийн гүйлтийн тэмцээнд АНУ-ын гүйлтийн тамирчин Коул Хокер алтан медалийг хүртлээ. Тэрээр хувийн дээд амжилтаа 3 секундээр ахиулж, 3:27.65 секундын амжилтаар олимпын дээд амжилт тогтоохын сацуу Хойд Америкийн бүсийн дээд амжилтыг мөн тогтоожээ.
Их Британийн тамирчин Жош Керр 3:27.79 секундээр мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Яред Нугусе 3:27.70 секундээр хүрэл медалийг хүртжээ.