MSports logo
ПАРИС 2024: МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 6

  • ПАРИС 2024:  МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ

    Өчигдөр буюу 08-р сарын 06-нд олимпын наадмын чөлөөт болон сонгомол бөхийн барилдаан эхэлсэн. Тус өдөр ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд барилдаж, Монголын багийн салхийг хагалсан. Тэрбээр эхний учраандаа Киргизстан улсын тамирчин өмнөх олимпын хүрэл медальт, 2021 оны Дэлхийн аварга Киргизстан улсын тамирчин Мээрим Жуманазаров учраа таарав. Эхний үед 3-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар үеийн эхлэлд гэнэ алдаж, 8 оноо алдсанаар үндсэн цагт 8-3 харьцаатай ялагдал хүлээсэн. Улмаар Киргизстаны тамирчин Мери Жуманазарова финалд шалгарч, Э.Дэлгэрмаа дагаж барилдахаар болсон ба түүний өрсөлдөгч Японы тамирчин, 23 настай, 2022, 2023 оны Дэлхийн хошой аварга Нонока Озака. 

    ПАРИС 2024:  МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ

    Өнөөдөр олны дунд олимпын найдвар гэгдээд буй МУГТ Д.Отгонжаргал 50 кг-ын жинд дэлхийн шилдэгүүдтэй хүч үзнэ. Дэлхийн хошой мөнгөн медаль мөн хүрэл медальт 2024 оны Шилдэгийн шилдэг эмэгтэй тамирчин Д.Отгонжаргал эхний шатанд Италийн бөх анхны олимпын наадамдаа оролцож буй 24 настай Эмануела Лиуззитэй шигшээ 8-д шалгарахын төлөө өрсөлдөнө. Түүний зоонд 2012, 2016 оны олимпын наадмуудаас хоёр мөнгөн медаль, 2008, 2021 оны олимпоос хүрэл медаль хүртсэн Дэлхийн хоёр удаагийн аварга Азербайжаны алдарт бөх Марияа Стадник. 2021 оны Токиогийн олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой мөнгөн медальт АНУ-ын тамирчин Хилдербрандт Сара Энн. Белградад болсон 2023 оны ДАШТ-нд түүнд ялагдаж хүрэл медаль авсан БНХАУ-ын тамирчин Фенг Зики нар багтсан байна. Барилдаан өнөөдөр 17:00 цагаас эхлэх ба та тэмцээний үр дүн, оноолт, хуваарь, амжилтын хүснэгтийг msports.mn ТЭМЦЭЭН хэсгээс болон msports апп-аар дамжуулан түргэн шуурхай аваарай.    

    ПАРИС 2024:  МУГТ Д.Отгонжаргал өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ