MSports logo
ӨВЛИЙН ОЛИМПИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА МАТТИАС МАЙЕР ЗОДОГ ТАЙЛЛАА
  • А
    Админ

    12 сарын 29

  • ӨВЛИЙН ОЛИМПИЙН ГУРВАН УДААГИЙН АВАРГА МАТТИАС МАЙЕР ЗОДОГ ТАЙЛЛАА

    Австрийн цанын тамирчин Маттиас Майер зодог тайллаа. Олимпийн гурван алт, ДАШТ-д 11 удаа түрүүлсэн гялалзсан карьерынхаа дараа гэнэт зодог тайлж байгаагаа тэрбээр зарлалаа. Өдгөө 32 настай Маттиас Сочи 2014, Пёнчан 2018, Бээжин 2022 өвлийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн. Маттиас Майер 2009 оны 2-р сард Сестриер хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны тоглолтоо хийсэн. Түүний шилдэг төрөл бол “Super G” ангилал юм. Хэд хэдэн шилдэг аравт барианд орсны дараа 2013 оны 1-р сард Китцбюхелд болсон Дэлхийн цомын “Super G” ангилалд тэрбээр медалийн тавцанд гарч байв.  2014 онд ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон Өвлийн Олимпийн наадамд Майер түрүүлж, Австрийн долоо дахь алтан медалийг эх орондоо авчирч байсан юм. Олимпийн дараахан тэрбээр Норвегид хоёр удаа шагналын тавцанд гарч, Дэлхийн цомын финалд ялалт байгуулж байлаа. Тэрбээр 2018 оны олимпийн хоёр дахь алтан медалиа цанын “Super G” ангилалаас хүртэж байсан юм.  2022 оны Өвлийн Олимпийн наадамд Майер уулын цанын төрөлд хүрэл медаль хүртэж, “Super G” ангилалд алтан медаль хүртэж шилдэг гэсэн цол, тодотголоо амжилттай хамгаалсан. Хүрэлээс гадна гурван олимпийн аваргатай тэрбээр Австрийн уулын уулын олимпийн хамгийн олон медальтай тамирчин юм.

    "Би тэмцээнийг дахиж хангалттай хүсэхгүй байна. Би өнгөрсөн улиралыг гайхалтай өнгөрүүлсэн. Би баяртай байна. Гэхдээ надад хангалттай байсан.”  гэж Майер Австрийн ORF телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.