MSports logo
М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 7

  • М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ

    "Ханжоу 2022" Азийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн төрөлд 125 кг-ын жинд өрсөлдсан М.Лхагвагэрэл эх орныхоо медалийн тоог мөнгөн медалиар нэмлээ. Тэрээр тус жингийн аваргын төлөө Ираны бөх өсвөр, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Амир Хассейн Заретай таарч 7-0 харьцаатай ялагдсан ч мөнгөн медалийн тоог нэгээр нэмж чадлаа. Тэрээр эхний барилдаанд хийлж удаах барилдаанаа Киргизстаны Айал Лазаревтай барилдаж ялсан. Зооны аваргын төлөөх барилдаанд Узбекстаны залуу тамирчин Хасанбой Рахимовыг цэвэр ялж аваргын дэвжээнд оргил барилдааныг толилуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улс энэ удаагийн Азийн Наадамд 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медальтайгаар өндөрлөлөө.