MSports logo
⭕️ Сонин Хачин Ховжив
  • Э
    Энхномолуун

    10 сарын 24

  • ⭕️ Сонин Хачин Ховжив

    ⭕️Сонин хачин Ховжив: Сэлэнгэ Бодонс баг ч 10 сарын 26ний SG APES багтай тоглох тоглолтдоо бэлдээд л, нууц хөзрүүдээ дэлгээд л, легионер тоглогчоо шинэчлэн сайжруулаад л 26ний өдөрт улам л хүлээлт үүсгээд байх юм. SG APES баг ч ялгаагүй нууц хөзрүүдээ бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.


    -Энэ улирлын 10 баг ямар жигд, ямар үзүүштэй хүч үзэж байнаа гэж бодож байсан ч манай 22-23 оны улирлын аварга Erdenet Miners баг өмнөх тоглолтод эхний үе 6 оноо 2-р үе 2 оноо авч 18 онооны зөрүүтэй хожигдол амссанаар үзэгч хөгжөөн дэмжигчдээ цочирдуулав. Одоогийн байдлаар нэг ч хожил аваагүй ганц баг байгаа нь Erdenet Miners байна. Аргагүй биз ээ, хамаг л тоглогчоо бусад багт алдсан тэдний энэ улирлын зорилго шинэ тоглогчдоо сайжруулах юм болов уу? ямартай ч PO эхлэх хүртэл 24 тоглолт үлдсэн.


    -Бид бүхний хайртай P.Williams энэ улирал хэр тоглох бол гэсэн хүлээлт бас их байна. Өмнөх улирал эхлэхээс өмнө л бэртэлтэй байсан тэрээр улирлын дундуур хэдхэн тоглолт тоглоод л гарын савхан ясаа цуулчихсан нь тухайн үед үнэхээр харамсалтай санагдсан... Miners багийн фенүүд ч гандангаас салаагүй нь лавтай. Энэ улирал харах нь ээ өнөөх бэртэл шидэлтэд нөлөөлөөд байна уу? их л эвгүй шиддэг болсон харагдах юм. Дашрамд хэлэхэд BCH Knights багийн ахлах дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан Facebook ашигладаггүй гэсэн. ашигладаг байсан бол сэтгэл өвдөхөөр бичиж байна лээ шүү таануус

    ⭕️ Сонин Хачин Ховжив
    ⭕️ Сонин Хачин Ховжив
    ⭕️ Сонин Хачин Ховжив