MSports logo
Жимми Батлераар ахлуулсан Майами Хит улилрын нээлтээр шүтээнүүдээ шоконд орууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 24

  • Жимми Батлераар ахлуулсан Майами Хит улилрын нээлтээр шүтээнүүдээ шоконд орууллаа

    NBA-ийн цоо шинэ улирал эхэлж, багуудын эхний тоглолтуудаа хийгээд байна. Өнөөдөр талбай дээрээ Майами Хит баг Орландо Мэжикт 116:97 харьцаатай 19 онооны зөрүүтэй хожигдож, улирлыг тун тааруу эхлүүллээ. Талбай дээрээ хүлээн авсан тоглолтод тэд тун тааруу тоглож, гуравдугаар үед Орландо Мэжик багт 39-18-ын харьцаатай илт давамгайлуулсан юм.

    Орландо Мэжик багийн залуу од Паоло Банкеро 33 оноо, 11 самбар авч улирлыг тун сайн эхлүүлсэн бол Герман залуу Франц Вагнер 23 оноо авсан байна.

    Гол асуудалд Майамигийн хоёр од өнөөдөр тун хангалтгүй тоглов. Жимми Батлер нийт 8 довтлохдоо 1-ийг л амжилттай болгож, ердөө 3 оноо авсан бол Бам Адебайо ердөө 5 удаа довтолж тэд аль аль нь талбай дээр -30 үзүүлэлттэй тогложээ. Энэ жил шилдэг дасгалжуулагчийн шагналд хүчтэй яригдана гэгдэж буй Эрик Спойлстра улирлын нээлтэд тун сэтгэл хангалуун бус байгаа нь харагдаж байсан юм.

    Жимми Батлераар ахлуулсан Майами Хит улилрын нээлтээр шүтээнүүдээ шоконд орууллаа

    Тоглолтын дараа Майами Хит багийн хөгжөөн дэмжигчид болон сошиал “Тролл”-ууд тэднийг аль хэдийн ёжлоод амжжээ.


    Ирэх жилийн драфтын нэг дэх сонголт гэгдэж буй Күүпер Флэгг-ийг “Майми Хит” багт тавтай морил хэмээн жиргэсэн бол Майами Хит-ийн томоохон фэн хуудас “Би уянгалж байж магадгүй. Гэхдээ энэ тоглолт Хитийн сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн муу хожигдол байх” гэжээ. Мөн тэднийг шоглосон олон эвлүүлэг, хөдөлгөөнт зургууд ар араасаа хөвөрч байна.

    Хит өнгөрсөн улиралд Мэжикийн эсрэг хийсэн дөрвөн тоглолтын гуравт нь ялалт байгуулсан тул тэд өнөөдөр өрсөлдөгчөө хүндлээгүй байж магадгүй юм.