Тайландын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Монголчуудын эчнээ танил Фредерик Лиш сүүлийн жилүүдэд 3х3 төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй. Энэ удаа тэрбээр Сингапурт болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Тайландын шигшээ багийн хамт урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Өдгөө 36 настай Фредрик Лиш өмнө нь Тайландын шигшээ багийн хамт Монголд улсад ирэх FIBA-ийн олон улсын тэмцээнд манай шигшээ багийн эсрэг гялалзаж, багтаа хожил авчирахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Улмаар Монголын Үндэсний Дээд лигийн 2022 оны улиралд Завхан Бродерс багийн бүрэлдэхүүнд багтан Плэй-Оффын өрсөлдөөнд өрсөлдсөн билээ.
Монголчуудын эчнээ танил Фредрик Лиш Тайландын шигшээ багийн хамт ААШТ-д өрсөлдөж байна
Ө
Өсөхбаяр
3 сарын 27


Өдгөө Тайландын шигшээ багийн хамт Азийн аварга шалгарууах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад D хэсгээс оролцож буй. Өчигдөр тэд хэсгийнхээ хоёр тоглолтыг хийсэн. 16:05 цагаас тэд Шинэ Каледони улсын багийг 21-13 харьцаатай, 21:10 цагаас Туркменистан улсын багийг 21-15 харьцаатай тус тус ялж, 2-0 амжилттай 42 оноо цуглуулаад байна. Өнөөдөр тэд 16:15 цагаас Вьетнамыг ялж чадвал тэд үндсэн 12 багт багтан D хэсэгт Шинэ Зеланд, Катарын шигшээ багуудтай тоглох юм. Фредрик Лишийн хувьд өнгөрсөн хоёр тоглолтод нийт 9 оноогоор багтаа туслажээ.
FIBA албан ёсны хамтрагч 1xbet