2022 оны ДАШТ-ий нийт шагналын сан $440 сая байсан бол энэ зун АНУ-д зохион байгуулагдах клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан $1 тэрбум хэмээн зарлалаа.
Үүний $525 саяыг нь клубүүдийн чансаанаас хамаарч хуваарилах бол үлдсэн $475 саяыг амжилтаар нь ангилж хуваарилах ба үүнийг задалж үзвэл:
· Хэсгийн шатанд хожил бүрт $2 сая, харин тэнцвэл $1 сая
· Шөвгийн 16-д шалгарч чадвал $7,5 сая
· Шөвгийн 8-д шалгарч чадвал $13,1 сая
· Хагас шигшээд шалгарч чадвал $21 сая
· Аваргын төлөө шалгарч чадвал $30 сая
· Аварга авсан клуб $40 сая
Харин клубүүдийн чансаанаас хамаарч өгөх урамшуулал дүн 525сая$ задалж үзвэл:
· Европ тивийн клуб $12,81-38,19 сая
· Өмнөд Америк тивийн клуб $15,21 сая
· Хойд болон төв Америк, Карибын тэнгисийн клуб $9,55 сая
· Ази болон Африк тивийн клуб $9,55 сая
· Далайн эргийн бүс нутгийн клуб $3,58 сая тус тус урамшуулал болгон өгөхөөр төлөвлөжээ.