MSports logo
“UEFA Nations League" Дани 1-0 Португал
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 21

  • “UEFA Nations League" Дани 1-0 Португал

    “UEFA NATIONS LEAGUE” тэмцээний шөвгийн 8-н эхний тоглолтууд болж өнгөрлөө. Данийн шигшээ баг талбай дээрээ Португалийн шигшээ багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний хагасын 23’ Данийн шигшээ багийн ахлагч C.Eriksen цохисон цохилтод Португал хамгаалагч R.Veiga гар хүрч торгуулийн цохилтын эрхийг талбайн эзэн Данийн шигшээ авав. Торгуулийн цохилтыг багийн ахлагч C.Eriksen гүйцэтгэсэн боловч Португал хаалгач D.Costa гоёмсог хааж чадав.Ийнхүү тоглолтын эхний хагас 2 баг харилцан аюултай довтолсон ч хаалганы тор хөдөлсөнгүй. Харин 2-р хагасын 78’ талбайн эздээс A.S.Olsen хамгаалагчдын дундуур гоёмсог дамжуулалтыг R.Hojlund-д гаргаж өгч үүнийг нь Hojlund ашиглаж чадсанаар энэхүү тоглолтын эхний бөгөөд сүүлийн гоол оруулж чадсанаар Данийн шигшээ 1:0-р хожиж чадлаа.

    Хариу тоглолт Монголын цагаар 3сарын24 03:45 цагаас болно.