MSports logo
Шуум: Леброн Жэймс өөрийн замналаа Лэйкерсийн өмсгөлтэй дуусгахыг хүсч байна.
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 27

  • Шуум: Леброн Жэймс өөрийн замналаа Лэйкерсийн өмсгөлтэй дуусгахыг хүсч байна.

    НБА-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг, онооны аварга Леброн Жэймсийн Лос Анжелес Лэйкерс багтай хийсэн гэрээ энэ жилээр дуусч байгаа. Өдгөө 39 настай түүнийг лигт дахин хоёр жил тоглох боломжтой гэж үзэж байна. Харин түүнийг энэ жилийн гэрээгээ дуусгасны дараа аль багт нэгдэх бол хэмээн олон хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлж байна.

    Бүх оддын тоглолтын үеэр Леброн Жэймсээс “39 настай тоглогч хэр удаан тоглох болон, хаана замналаа өндөрлөх боломжтой вэ” гэж асуухад “Лигт тархсан уламжлалт ойлголт болох 40 хүрээд зодог тайлах явдал надад онц санагддаггүй. Хэвээ эрүүл байж, гэмтэл бэртэл авахгүй бол дахин хоёр ч жил тоглох бодолтой байна. Харин тэр үедээ Лэйкерсийн өмсгөлтэй зодог тайлах боломжтой” гэсэн байна. Энэ улирлын дараа түүний гэрээгээ сунгах шийдвэр нь өөрт нь байгаа ба 51.4 сая долларын шинэ гэрээ үзэглэнэ хэмээн таамаглаж байна. Хэрэв Лэйкерс энэ улиралд 9-р байраар дуусч Плэй-оффт шалгарч чадахгүй бол ирэх жил түүний хүү болох Бронни Жэймс NBA-д орж, бүр Лэйкерс багт ч нэгдэх боломжтой. 

    Мэдээж гэрээгээ сунгана гэдэг нь мөнгөтэй хоблоотой. ESPN-и йн First Take нэвтрүүлэгт Брайан Виндхорст сэтгүүлч Леброн Жэймсийг Лос-Анжелес хотод үлдэхийн тулд олон жилийн есөн оронтой гэрээ хүсэж байж магадгүй гэж ээ.