MSports logo
ТОМАС БАХ УХААЛАГ ХОТУУД БА СПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХОТУУДЫГ ИЛҮҮ СПОРТЛОГ БОЛГОХЫГ УРИАЛЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 25

  • ТОМАС БАХ УХААЛАГ ХОТУУД БА СПОРТЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХОТУУДЫГ ИЛҮҮ СПОРТЛОГ БОЛГОХЫГ УРИАЛЖ БАЙНА

    Олон улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах ухаалаг хотууд ба спортын дээд хэмжээний чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ хотуудыг спортод ээлтэй болгохыг уриалж, дэлхийн төв цэгүүдэд арга хэмжээ зохион байгуулахыг уриаллаа. Лозанн дахь “Royal Savoy” зочид буудалд Бах энэ жилийн дээд хэмжээний уулзалтын сэдэв болох хотуудын спортыг хөгжүүлэх анхны хуралдааны өмнө үг хэлсэн юм. Украинд саяхан болсон дайнтай холбогдуулан эдгээр ойрын орон зайд улс, хотуудад эв нэгдэл хэрэгтэй байгааг санууллаа. ОУОХ нь спортоор дамжуулан илүү сайн ертөнцийг бий болгож чадна гэсэн итгэл дээр тулгуурласан байдаг. Хотуудын орчинг илүү спортлог болгож, дэлхий даяар ард иргэдийг хичээллүүлснээр бид спортын хүч чадлыг ард иргэдийнхээ зүрх сэтгэлд шууд хүргэж чадна гэж үзэж байна. Спорт, олимпизмоор дамжуулан сайн сайхны хүч болгон урьд өмнөхөөсөө илүү спортлог орчинг бий болгох хэрэгтэйг сануулж байна. Цар тахлын үеэр спорт биеийн тамир нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд ямар чухал болохыг харууллаа гэж Томас Бах спортын давуу талыг иш татан онцоллоо. "Спорт хүний амийг авардаг. Эцсийн эцэст хувь хүмүүс эрүүл, идэвхтэй амьдралаар амьдрах нь нийгэм бүхэлдээ ашиг тусаа өгдөг. Эрүүл мэндээс гадна нийгмийн өндөр ач холбогдолтой, ажлын байр бий болгодог билээ. Ирээдүйд виртуал спортод анхаарлаа мөн хандуулах хэрэгтэйг дурдлаа.Ухаалаг хотууд ба спортын чуулга уулзалт маргааш хүртэл үргэлжилнэ. 

    Н.Бэлгүүн