MSports logo
УНАЙ ЭМЕРИ АСТОН ВИЛЛА КЛУБИЙН ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАХААР БОЛЛОО
  • А
    Админ

    10 сарын 24

  • УНАЙ ЭМЕРИ АСТОН ВИЛЛА КЛУБИЙН ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАХААР БОЛЛОО

    Английн “Астон Вилла” клуб “Перьмер лигийн” 12 дугаар тойргийн хүрээнд “Фулхэм” багийн эсрэг хийсэн тоглолтдоо 0:3-ээр хожигдсоныхоо дараа багийн ерөнхий дасгалжуулагч Стивен Жеррардыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан билээ. Тэгвэл “Астон Виллаг” клуб багийн шинэ дасгалжуулагчаар, Испанийн “Ла лигийн” Вильярреал клубийг удирдаж байсан Унай Эмериг сонгосон байна. “Астон Вилла” клуб түүний төлөө 6 сая еврог “Вильярреал” клубт төлсөн бөгөөд, ирэх 11 дүгээр сарын нэгнээс ажилдаа орох гэнэ. “Астон Вилла” клуб хуучин дасгалжуулагч болох Стивен Жеррардын удирдлага дор Перьмер лигийн хүрээнд 38 тоглолт хийж 12 хожиж, найм тэнцэн, 18 удаа хожигдоод байсан юм. Мөн энэ улирлын тоглолтуудад дунджаар нэг гоолыг өрсөлдөгчийн хаалганд оруулж, 1.42 гоол хаалгандаа алдаж, нэг тоглолтоос 0.82 оноо авч байсан гэх хангалтгүй үзүүлэлтийг үзүүлж байсан нь Жеррардын халагдах шалтгаан болсон аж.

    Унай Эмеригийн хувьд өнгөрсөн хоёр улирал буюу 2020 оны долоодугаар сараас "Вильярреал" клубийг дасгалжуулж 129 тоглолтод оролцсоны 65-д нь хожиж, 34-т нь тэцэн, 30-д нь ялагдсан үзүүлэлттэй байдаг. Мөн 2020-21 оны улиралд “Европа лигийн” финалд Манчестер Юнайтэд клубийг торгуулын цохилтоор буулган авч, Европын хөл бөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лигт” орох эрхээ авч байсан билээ. Улмаар өнгөрсөн жилийн аваргуудын лигт “Италийн “Атланта”, Швейцарын “Яанг Бойс”, Английн Манчестер Юнайтэд клубүүдтэй тэмцээний “F” хэсэгт багтаж, гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол гэсэн үзүүлэлттэй хэсгийнхээ хоёроор хасагдах шатанд шалгарсан. Хасагдах шатанд Итали, Германы хүчирхэг багууд болох “Ювентус” болон “Байрен” клубүүдийг хожиж хагас шигшээд шалгаран, тооцоолоогүй амжилтыг үзүүлсэн билээ. Харин хагас шигшээ тоглолтод Английн “Ливерпүүл клубт хожигдож улирлаа дуусгасан юм.

     

    Э.Мандалбаяр