MSports logo
Боксийн -50кг жинд ОУХМ О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 29

  • Боксийн -50кг жинд ОУХМ О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарлаа

    Азийн наадмын боксын төрөлд -50кг-ын жинд өрсөлдөж буй Азийн аваргын хүрэл медальт, 2022, 2023 оны дэлхийн аваргын 5-р байрын шагналт ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн ХҮРЭЛ медалийн болзол хангаж, хагас шигшээд шалгарч медалийн өнгөө хувиргахын төлөө өрсөлдөхөөр боллоо. Мөн ирэх зуны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авлаа.

    Тэрээр эхний шатанд Филиппиний тамирчин Villegas Aira-г 3-1 харьцаагаар, 2-р шатанд Бангладешийн тамирчин Fredous Zinnat-г 5-0 харьцаагаар ялж шөвгийн наймд шалгарсан. Ингээд дөнгөж сая шөвгийн 8-ын тулаанд Казакстан улсын тамирчин Kyzaibay Nazym-тай хийж 4-0 харьцаагаар ялалт байгуулсанаар 2023.10.01-ний өдөр БНХАУ-ын тамирчин Ву Юу-тай хагас шигшээд тулалдахаар болсон байна. Хэрвээ ялбал аваргын төлөө тулалдах эрхээ авах болно. 

    Өнөөдөр 19:45 минутаас -57 кг-ын жинд М.Намуун БНСУ-ын тамирчинтай тулалдана. 

    Боксийн -50кг жинд ОУХМ О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарлаа