MSports logo
NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 11

  • NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    Жил бүр ESPN-ээс эрхлэн гаргадаг шилдэг 100 тоглогчийг зарласан ба 100-75 хүртэл эрэмбэлэгдсэн тоглогчийг хүргэж байна. Тус чансааг 13 дахь жилдээ гаргаж байгаа ба сурвалжлагч, редактор, продюсер, шинжээчдээс бүрдсэн 150 гаруй хүн тоглогчдын нөлөө, статистик баримт, хамгаалалтын нөлөө, дундаж үзүүлэлт, тогтвортой тоглох магадлал, багт үзүүлж буй үр нөлөө зэрэг бүхий л зүйлийг харгалзан үзэж энэхүү чансааг гаргасан юм. 

    100. Митчелл Робинсон /Нью Йорк Никс/

    Робинсон довтолгооны самбараас бөмбөг авахдаа гарамгай бөгөөд Никс багтаа хоёр дахь боломжуудыг маш ихээр үүсгэдэг байсан. Түүний өнгөрсөн улиралд нэг тоглолтод 4.5 довтолгооны самбар авсан нь Мемфис Гриззлис багийн төвийн тоглогч Стивен Адамсын араас лигтээ хоёрдугаарт бичигдэж байв. Мөн оноо авалтаа ихэвчлэн цагираган дээрээс авдаг тэрээр 67.1%-ийн довтолгооны хувьтайгаар улирлыг дуусгажээ. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    99. Ионас Валанчиунас /Нью Орлеанс Пеликанс/

    Өнгөрсөн улиралд түүний талбай дээр өнгөрүүлэх минут мэдэгдэхүйц буурсан.  30.3 минут тоглодог байсан бол 24.9 хүртлээ буурчээ. Гэсэн ч тэрээр самбараас бөмбөг авалт болон оноо авах тал дээр  асуудалгүй хэвээрээ байв. Өнгөрсөн улиралд 14.1 оноо, 10.2 самбар дунджилсан нь NBA-гийн түүхэнд зургаа дахь удаагаа нэг тоглогч 25 минутаас доош хугацаанд хоёр аравт хийсэн анхны тохиолдол юм.

     

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    98. Коллин Секстон /Юта Жазз/

    Түүнд тулгарч буй нэг асуулдал бол Жаззын удирдлагууд түүнийг багийнхаа урт хугацааны ирээдүй үзэх үү гэгэг. Тиймдээ ч түүний нэр наймааны цонход оролцуулах боломжтой тоглогчын тоонд усгагдалгүй явж байгаа. Юта дахь Секстоны гол үүрэг нь гарааны холбон тоглогч биш харин сэлгээнээс оноо явуулах 6 дахь тоглогч байх юм. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    97. Грант Виллиамс /Даллас Маверикс/

    Энэ зун Бостон Селтикс багаас Даллас хотруу бууриа сэлгэсэн Грант Виллиамс өнгөрсөн улиралд хамгаалалт, зоригтой шидэлт, хатуу ширүүн тоглолтоороо лигт нэрээ үлдээсэн. Түүний энэхүү чадварууд нь Маверикс багт дутагдаж буй орон зайг нөхнө гэж үзэн дөрвөн жилийн 54 сая долларын гэрээ байгуулсан билээ.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    96. Харрисон Барнес /Сакраменто Кингс/

    Барнес энэ зун гурван жилийн 54 сая долларын гэрээ ийн багтаа үлдсэн бөгөөд өмнөх улирлын амжилтаа дээшлүүлэхийг хүсэж буй залуу багт ахмад туршлагатай түүний хувьд хувцас солих өрөөний дуу хоолой байх нь дамжиггүй. Майк Брауны ч итгэлийг хүлээсэн тэрээр ирэх жил багтаа хэрэгтэй зүйлсээ хийсээр байна.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    95. Жален Виллиамс /Оклахама Сити Тандер/

    Өнгөрсөн улиралд шилдэг 100-д багтаагүй тэрээр энэ жил анх удаа орж байна. Өнгөрсөн улирлын ОКС Тандер багийн том сюрпризуудын нэг байж, тоглолт бүрд 14.1 оноо, 4.5 самбар, 1.4 бөмбөг таслалт дунджилж, нийлбэр дүнгээр 52.1%-тай довтолсон ба алсын зайнаас 35.6%-тай довтолсон. Түүнийг ахиад нэг алхам урагшилна гэхэд гайхах хүн байхгүй биз. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    94. Рассел Уэстбрүүк /Лос Анжелес Клипперс/

    Уэстбрүүк Клипперстэй нэгдсэнийхээ дараа түүнд эргэлзэж байсан хүмүүсийн буруу гэдийг улирлын сүүлд баталсан. Уэстбрүүкийн гайхалтай тоглолт байгаагүй бол Клипперс Финикстэй хийсэн эхний тоглолтод хожиж чадалгүй шүүрдүүлэх байсан талаар олон сэтгүүлчид бичиж байжээ.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    93. Майк Конли /Миннисота Тимберволвес/

    Карл-Энтони Таунс, Руди Гоберт нарын довтолгоог амжилттай болгохыг хүсвэл Миннесотад ухаалаг холбогч хэрэгтэй. Тэр нь мэдээж Майк Конли. Өнгөрсөн улиралд солилцоогоор ирснээсээ хойш хамтдаа тоглох цаг төдийлөн олдоогүй.  Улиралд дээрх гурвал хамтдаа 124 минут л хамт тоглосон. Харин энэ улирал тэд хамтдаа хангалттай минутыг өнгөрүүлэх боломжтой болсон. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    92. Иммануел Күйкли /Нью Йорк Никс/

    Күйкли өнгөрсөн улиралд NBA-ийн оны шилдэг 6 дахь тоглогчийн өрсөлдөөний финалд шалгарч байсан. Түүний гэрээ дуусч байгаа ба Никс багтай тохиролцож чадахгүй бол түүний нэр солилцооны цонход байршихад тун ойрхон байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    91. Жош Харт /Нью Йорк Никс/

    Харт өнгөрсөн улиралд Портлэндээс солигдон Нью Йорк Никст ирсэн даруйдаа урд шугамын хамгаалалтыг өөр түвшинд аваачиж, хоёр дахь боломжийг бүрдүүлэхэд ч өөрийн хувь нэмрээ багагүй оруулсан. Өнгөрсөн жил Хартыг талбай дээр 750 минут тоглоход Никс 11.9 оноогоор өрсөлдөгч багаа илүүрхсэн байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    90. Жон Коллинс /Юта Жазз/

    Шинэ газар дахь шинэ нүүр царай болсон Коллинс солилцоогоор Юта Жазз багтай нэгдсэн. Өнгөрсөн улиралд 50.8%-тай довтолж, алсын зайнаас 29.2%-тай шидсэн байна. Түүний дундаж үзүүлэлт нийт замналаас нь уруудах болсон ч шинэ багтаа дасаж чадвал цаасан дээрх үзүүлэлтүүд асуудалгүй болно. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    89. Роберт Уиллиамс III /Портланд Трэйл Блазерс/

    Бостон Селтикс багийн хуучин цэрэг Роберт Уиллиамс III, Жрю Холидэйг авах солилцоонд хамрагдаж Портланд хотруу бууриа сэлгэсэн. Түүний байрлалд ДеАндре Айтон байгаа ч аль хэдийн сэлгээний гол хамгаалалтын ноён нуруу байж сурсан түүнд асуудал байхгүй дасах боломжтой. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    88. Кевон Лүүний /Голден Стэйт Уарриорс/

    Уарриорсын цорын ганц гарааны төвийн хувьд Лүүний энэ жил мөн адил самбар манах үүргээ дахин гүйцэтгэнэ. Сүүлийн хоёр улирлын турш Голден Стэйтэд самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн тэрээр довтолгооны самбараас 274 удаа бөмбөг авсан нь лигийг тэргүүлэхэд хангалтай байжээ. Үүнийг нь Уарриорс ашиглан хоёр дахь боломжоор 349 оноо авсан байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    87. Бадди Хиелд /Индиана Пэйсэрс/

    Индиана Пэйсэрс багтай хийсэн гэрээний сүүлийн жил энэ улирал тохиож байна. Түүний нэр солилцооны ярианд байнга яригддагч тодорхой шийдэлд хүрсэнгүй шинэ улиралтай золголоо. Ямар ч баг түүн шиг шидэгчийг алдахыг хүсэхгүй бөгөөд багтаа ашигтай наймаа хийхийг Пэйсэрс хүлээж буй. Өнгөрсөн улиралд 16.8 оноо, 5 самбар дунджилсан тэрээр аль ч багт очсон чухал мөчүүдэд шидэлт хийх эрхтэй тоглогч хэвээр байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    86. Кайл Кузма /Вашингтон Визардс/

    Кузма өнгөрсөн улиралд 21.2 оноо, 7.2 самбар, замналын хамгийн өндөр дамжуулалт буюу 3.7-г дамжуулалт дунджилсан. Түүнтэй бөмбөг хуваалцдаг байсан Брэдли Бийл, Кристапс Порзингс нар солигдсон нь түүний статистик үзүүлэлт болон талбай дээрх минутууд хангалттай өснө гэж харж байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    85. Анферний Саймонс /Портланд Трэйл Блазерс/

    Багийн анд асан Дэмиан Лиллард өөр баг руу солигдсоноор түүний талбай дээр өнгөрүүлэх минут, амжилтууд улам нэмэгдэх нь дамжиггүй. Тэрээр 2021-2022 онд Лиллард байхгүй 30 тоглолтод 22.0 оноо, 5.5 ассист дунджилж байсан бол өнгөрсөн улиралд мөн Лиллардгүй 11 тоглолтод 27.9 оноо, 5.7 ассист болгон. нэмэгдүүлсэн.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    84. Клинт Капела /Алтанта Хокс/

    Капела лигийн шилдэг довтолгооны самбараас бөмбөг авагчдын нэг хэвээр байгаа. Тэрээр сүүлийн гурван улиралд довтолгооны самбараас бөмбөг авалтаар эхний гуравт бичигдэж байсан бөгөөд 250 довтолгооны самбар авсан цорын ганц тоглогч юм. Мөн шинэ дасгалжуулагч Күйн Снайдерын удирдлаган дор тоглосон 19 тоглолтод Капелагийн довтолгооны нөлөө огцом өссөн. Өнгөрсөн улиралд 11 тоглолтонд оролцохдоо 7.2 оролдлого хийж, 73.0%-ийн довтолгооны хувьтай тоглосон байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    83. Тобиас Харрис /Филадельфиа 76-ерс/

    Жеймс Хардены ирээдүй бүрхэг байгаатай холбоотойгоор Тобиас Харрисын багтаа үзүүлэх нөлөө улам бүр ихэснэ. Харрисийг довтолгоонд илүү нөлөөтэй тоглуулах санаатай авчирсан ч тэрээр хангалтай сайн байж чадалгүй 14.7 оноо л дунджилсан байна. Харин шинэ улиралд Хардены шийдвэрээс хамааран түүний статистик болон тоглолтын арга барилд өөрчлөлт орох магадлалтай.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    82. Камерон Жонсон /Брүүклин Нетс/

    Кевин Дюрантийн солилцоогоор Брүүклин Нетс багт ирсэн Камерон Жонсон шинэ багтайгаа гэрээгээ сунгаж дөрвөн жилийн 108 сая долларын гэрээ үзэглэсэн. Сүүлийн хоёр улирлын турш 500-аас доошгүй шидэлтийн оролдлого хийсэн тоглогчдын дунд Жонсоны 42%-тай шидсэн 3 онооны шидэлт нийт тоглогчдоос 5-р байранд орсон байна.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    81. Бобби Портис /Милаукий Бакс/

    Портис сүүлийн хэдэн улиралд Милуокигийн хувьд хамгийн тогтвортой тоглогч байсаар ирсэн. Лиллард ирсэнээр түүний үүрэг сэлгээнээс илүү нөлөөлөх ба тэрээр шилдэг 6 дахь тоглогчийн шагналд өрсөлдөх нэрсийн тоонд зүй ёсоор багтаж буй.  

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    80. Жэйлен Грийн /Хьютен Рокетс/

    Жэйлен Грийн жилийн өмнө 20 настайдаа нэг тоглолтод дунджаар 22.1 оноо авсан ба шилдэг мэргэн бууч болох боломжтойгоо ч харуулаад амжсан. Фред ВанВлит ирснээр Грийн анх удаа жинхэнэ холбогчтой хамт талбайд гарах ба одоо л түүний үндсэн байрлалдаа хэрхэн тоглох нь харагдана. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    79. Тайлор Херро /Миами Хит/

    Миами Хит баг Дамиан Лиллардыг авахын тулд түүний нэрийг хамгийн түрүүнд солилцооны самбарт байршуулсан. Гэвч энэ нь бүтэлгүйтэж тэр багтаа үлдсэн ба ирэх улиралд өөрийгөө дахин батлан харуулах хор шар буцалж буй нь ойлгомжтой. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    78. Скүүт Хендерсон /Портланд Трэйл Блазерс/

    Энэ жилийн драфтийн гурав дахь сонголт Скүүт Хендерсон өөрийгөө шилдэг шинэ тоглогчийн шагнал авах болно хэмээн хэлсэн удаатай. Улирлын өмнөх тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авсан ч энэ нь тийм ч хүнд бэртэл биш гэдгийг багийн эмч нар мэдэгдсэн. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    77. Жордан Кларксон /Юта Жазз/

    2020-2021 оны улирлын шилдэг зургаа дахь тоглогч Кларксон НБА-ийн шилдэг мэргэн буучдын нэг хэмээн хэлж болно. ESPN Stats & Information сувгийн судалгаагаар сэлгээнээс нэг тоглолтод дунджаар 15.2 оноо авсан нь ABA-NBA-г нэгтгэснээс хойших сэлгээнээс оноо авалтаараа хамгийн их оноо авсан тоглогч болсон. Өнгөрсөн улирал нэг тоглолтод 20,8 оноо, 4,4 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай тэрээр ДАШТ-д Филлипин улсыг төлөөлөн оролцсон ба шинэ улиралд бэлтгэлтэй байгаа нь дамжиггүй. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    76. Крис Пол /Голден Стэйт Уарриорс/

    Өнгөрсөн жил чансааны 21-т бичигдэж байсан түүний хувьд шинэ улиралд 76 хүртэл хойшилсон байна. Уарриорсын өмсгөлтэй Полыг харах нийт дэмжигчдийн хувьд нэг л дасаж өгөхгүй байгаа. Гэхдээ аль хэдийнээ Уарриорсын фанатууд түүнд анхны бөгжийг нь авахад нь тусална хэмээн яриад эхэлсэн. Ахмад тоглогчийн гэрээгээр ирсэн тэрээр системийн багт сайн уусаж Клэй Томпсон, Стефен Көрри, Кевон Лүүний болон бусад үүргийн тоглогчдод туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа аль хэдийн бэлтгэл дээрээ харуулж байгаа гэнэ.

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна

    75. Никола Вучевич /Чикаго Буллс/

    Чикаго Буллс багийн төвийн тоглогч Вучевич өнгөрсөн улиралд 17.6 оноо, 11.0 самбар, 3.2 оновчтой дамжуулт хийсэн ба 52 хувьтай довтолгоогоо гүйцэтгэж байсан нь бүх тамирчдын 28-т жагссан байна. Буллс багийн их гурвалын нэг тэрээр өнгөрсөн улиралд шилдэг 100 тамирчны 57 жагсаж байсан ч энэ улирал 75 болж ухарсан байна. 

    NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчийг цувралаар хүргэж байна