MSports logo
ОУХМ Б.Хонгорзул Парисын олимпыг зорихоор боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 27

  • ОУХМ Б.Хонгорзул Парисын олимпыг зорихоор боллоо

    Олон улсын олимпын хороооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ.
    Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д манай тамирчин Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо.


    Манай Чөлөөт бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Парисын олимпыг зорихоор болжээ.