MSports logo
“Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 27

  • “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимын наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. “Парис-2024” олимпын наадамд манай улсаас 32 тамирчин оролцохоор сонгогдсон ба Жүдо бөхийн төрөлд хамгийн олон буюу 10 тамирчид оролцох юм. Олон улсын жүдо бөхийн холбооны чансаагаар тэргүүлэгч эрэгтэй тав, эмэгтэй таван жинд өрсөлдөхөөр болжээ. 

    Эрэгтэй

    -60 кг ОУХМ Энхтайваны Ариунболд

    Дэлхийн чансаа: 13

    • 2022 оны ДАШТ-ны мөнгөн медаль 
    • 2023 оны Анталяагийн Гранд Слам 5-р байр
    • 2023 Унгарын Мастерс мөнгөн медаль 
    • 2023 оны Азийн наадмын 5-р байр
    • 2024 оны Анталяагийн Гранд Сламд 7-р байр 
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    -66 кг МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү

    Дэлхийн чансаа: 5

    • 2021 оны ДАШТ-ны хүрэл медаль
    • 2022 оны Ази тивийн аварга
    • 2023 оны ДАШТ-ны хүрэл медаль
    • 2023 оны Азийн наадмын мөнгөн медаль
    • 2023 оны Токио Гранд Слам мөнгөн медаль
    • 2023 оны Португалын Гран При 5-р байр
    • 2024 оны Парисын Гранд Слам 5-р байр
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    -73 кг ОУХМ Батзаяагийн Эрдэнэбаяр

    Дэлхийн чансаа: 26

    • 2023 оны Тбилиси Гранд Сламын Аварга
    • 2023 оны Улаанбаатар Гранд Слам хүрэл медаль
    • 2024 оны Душанбе Гранд Слам 5-р байр
    • 2024 оны ДАШТ-ны 7-р байр
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    Ташрамд дурдахад Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох боломжгүй болсон. Иймд чансаагаар түүний ард буй Б.Эрдэнэбаярыг улсаа төлөөлөн Парисын олимпод оролцох хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбооноос гаргасан. 

    -100 кг ОУХМ Батхуягийн Гончигсүрэн

    Дэлхийн чансаа: 10

    • 2024 оны Португалын Гран При хүрэл медаль
    • 2024 оны Анталяагын Гранд Слам хүрэл медаль
    • 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
    • 2024 оны Душанбегийн Гранд Сам 7-р байр
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    +100 кг ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл

    Дэлхийн чансаа: 19

    • 2022 оны Парисын Гран При Алтан медаль
    • 2023 оны Тель-Авив Гран При Алтан медаль
    • 2023 оны Азийн наадмын 7-р байр
    • 2023 оны Токио Гранд Слам 7-р байр
    • 2024 оны Азийн аварга 5-р байр
    • 2024 оны Душанбе Гранд Слам 7-р байр
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    Эмэгтэй 

    -48 кг ОУХМ Бавуудоржийн Баасанхүү

    Дэлхийн чансаа: 2

    • 2024 оны Ташкенийн Гранд Слам 5-р байр
    • 2024 оны Ази тивийн Аварга 
    • 2024 оны Душанбе Гранд Сламын Аварга
    • 2024 оны Дэлхийн Аварга
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    -52 кг ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам

    Дэлхийн чансаа: 13

    • 2023 оны Токиогийн Гранд Слам хүрэл медаль
    • 2024 оны Парисын Гранд Слам 7-р байр
    • 2024 оны Ташкентийн Гранд Слам хүрэл медаль
    • 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    -57 кг МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн

    Дэлхийн чансаа: 13

    • 2022 оны ДАШТ хүрэл медаль
    • 2023 оны ДАШТ хүрэл медаль
    • 2024 оны Ази тивийн Аварга
    • 2024 оны Душанбе Гранд Слам хүрэл медаль
    • 2024 оны ДАШТ-ий 5-р байр
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    -78 кг ОУХМ Отгонбаярын Хүслэн

    Дэлхийн чансаа: 28

    • 2023 оны Азийн наадам 5-р байр
    • 2023 оны ДАШТ-ий 5-р байр
    • 2023 оны Пертийн нээлттэй тэмцээн 5-р байр
    • 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
    “Парис-2024” олимпод өрсөлдөх Монгол жүдочид

    +78 кг ОУХМ Амарсайханы Адьяасүрэн

    Дэлхийн чансаа: 23

    • 2023 оны Душанбе Гран При хүрэл медаль
    • 2023 оны Улаанбаатар Гранд Слам 5-р байр
    • 2023 оны Азийн наадам хүрэл медаль
    • 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн мөнгөн медаль

    "Парис-2024" наадамд ороцлож буй нийт тамирчдадаа амжилт хүсье!

    Манай жүдочид 1972 оны Мюнхений наадмаас эхлэн хүн төрөлхтний эв нэгдэл олимпын наадамд хүч үзэж эхэлсэн. Түүхэндээ жүдо бөхийн төрөлд 1 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байдаг. 

     

    Москва 1980 - Ц.Дамдин мөнгөн медаль /-65 кг/
    Москва 1980 - Р.Даваадалай хүрэл медаль/-71 кг/
    Атланта 1996 - Д.Нармандах хүрэл медаль /-60 кг/
    Афин 2004 - Х.Цагаанбаатар хүрэл медаль /-60 кг/
    Бээжин 2008 - Н.Түвшинбаяр алтан медаль /-100 кг/
    Лондон 2012 - Н.Түвшинбаяр мөнгөн медаль /-100 кг/
    Лондон 2012 - С.Ням-Очир хүрэл медаль /-73 кг/
    Рио Де Жанейро 2016 - Д.Сумъяа мөнгөн медаль /-57 кг/
    Токио 2020 - Саид Моллай мөнгөн медаль /-81 кг/
    Токио 2020 - М.Уранцэцэг хүрэл медаль /-48 кг/
    Токио 2020 - Ц.Цогтбаатар хүрэл медаль /-73 кг/