MSports logo
The Mongolz баг өнөөдөр FURIA-ийн эсрэг тоглоно
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 16

  • The Mongolz баг өнөөдөр FURIA-ийн эсрэг тоглоно

    The Mongolz баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд аваргаа хамгаалан оролцож байна. Тэд эхний тоглолтоо өчигдөр Аргентины 9z багийн эсрэг хийж, 2:0 харьцаатай итгэл төгс хожсон билээ. Тэгвэл өнөөдөр А хэсэгт адилхан 1-0 амжилттай яваа Бразилын FURIA багийн эсрэг 16:30 цагаас тоглоно. Өнөөдөр 1xbet-ийн албан ёсны түнш The Mongolz баг болон FURIA багуудын аль хожсон нь Thunderpick World Championship 2025 тэмцээний хагас шигшээд шалгах юм. Тоглолт Best of 3 буюу түрүүлж хоёр хожих журмаар явагдана.

    The Mongolz баг өнөөдөр FURIA-ийн эсрэг тоглоно

    Манай The Mongolz баг Бразилын FURIA багийн эсрэг энэ он гарснаас хойш нийт таван тэмцээнд таарч тоглосон бөгөөд эхний гурван тэмцээнд The Mongolz баг ялалт байгуулсан бол сүүлийн хоёр тэмцээнд FURIA баг ялаад байгаа юм. Манай багийн хувьд HLTV чансаагаар №2-р байрт бичигдэж байгаа бол FURIA баг HLTV чансаагаар №6-р байрт бичигдэж байна.

    FURIA болон The Mongolz багуудын онцлох тоглогчид:

    The Mongolz баг өнөөдөр FURIA-ийн эсрэг тоглоно

    FURIA болон The Mongolz багуудын тоглолтын мап дээрх хожих магадлал: 

    The Mongolz баг өнөөдөр FURIA-ийн эсрэг тоглоно