MSports logo
Парисын олимпын бамбарыг албан ёсоор Грект асаалаа
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 17

  • Парисын олимпын бамбарыг албан ёсоор Грект асаалаа

    Өдгөө олимпийн наадмын салшгүй нэг хэсэг нь бамбарт буухианы үйл ажиллагаа болжээ. Олон хоногийн турш олон хүний гар дамжин явсаар Олимпийн наадмын нээлтийн өдөр гол цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн тогоонд бадамлах нь тухайн олимпийн оргил мөч нь байдаг.

    Орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүссэн 1896 оноос хойш яг 30 жилийн дараа энэхүү үйл ажиллагаа ёслолын эхлэл тавигдсан байна. “Берлин-1936” олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карл Даймын санаачилснаар олимпийн өлгий нутаг Грек дэх Олимпиа уулнаас бамбарт буухиаг эхлүүлж, зохион байгуулах хотод анх авчирсан түүхтэй. Түүнээс хойш энэ нь наадмын салшгүй нэг хэсэг, уламжлалт ёслол болоод байна.

    Парисын олимпын бамбарыг албан ёсоор Грект асаалаа

    Эртний Грекийн домогт Прометей галын бурхан Зевсээс гал хулгайлан хүмүүст өгч, амьдрал бэлэглэсэн гэж гардаг бөгөөд үүнийг баяр болгон тэмдэглэж, олимпийг зохион байгуулдаг байжээ. Өдгөө энэхүү гал нь Грекийн Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг. Чухам эндээс олимпын бамбарт буухиа эхэлж, зохион байгуулах хотод хүрдэг.

    Парисын олимпын бамбарыг албан ёсоор Грект асаалаа

    Францын нийслэлд болсон өмнөх хоёр олимпын дараа Парисын наадам шинэ амжилтуудыг тогтооно гэж албаны хүмүүс мягмар гарагт мэдэгдэв. 

    "Энэ удаагийн олимпын наадам нь илүү залуу, илүү хүртээмжтэй, илүү хот суурин газар, илүү тогтвортой байх болно. Парисын наадам жендерийн тэгш байдлыг хангасан анхны олимп байх болно. Учир нь ОУОХ-ноос нийт 50 хувийг эмэгтэй, эрэгтэй тамирчдад хуваарилсан" гэж Бах онцолжээ. Парисын Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангует удахгүй болох наадмыг "Бид бүгдэд болон хойч үеийнхэнд урам зориг өгөх хүч" гэж мөн үзжээ.

    Парисын олимпын бамбарыг албан ёсоор Грект асаалаа

    Ийнхүү Грект олимпын галт бамбар бадамласнаар Франц руу хөлөг онгоцоор хөдлөж, 5-р сарын 8-нд Марсельд ирэх төлөвтэй байна. Дараа нь 10,000 бамбар баригч дөлийг Францын 64 бүс нутгаар дамжуулан буухиална. Карибын тэнгис, Энэтхэгийн далай, Номхон далай дахь эх газрын Франц, Францын хилийн чанад дахь нутаг дэвсгэрээр дамжин 12,000 км аялахдаа 400 хот, олон арван жуулчны үзмэрүүдийг дайран өнгөрнө.