MSports logo
НАДАЛЬ, АЗАРЕНКА ТЭРГҮҮТЭЙ ТЕННИСЧИД УКРАЙНЫ ТӨЛӨӨХ ХАНДИВЫН АЯНД ОРОЛЦОНО
  • А
    Админ

    8 сарын 15

  • НАДАЛЬ, АЗАРЕНКА ТЭРГҮҮТЭЙ ТЕННИСЧИД УКРАЙНЫ ТӨЛӨӨХ ХАНДИВЫН АЯНД ОРОЛЦОНО

    Беларусийн теннисчин Виктория Азаренка Рафаэль Надаль, Коко Гауфф, Ига Швитек нартай нэгдэж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой энх тайвны төлөөх теннисний тоглолтын хүрээнд АНУ-ын нээлттэй тэмцээний өмнөх арга хэмжээнд оролцохоор болжээ. Украйны тусгаар тогтнолын өдөр буюу 8-р сарын 24-нд Нью-Йорк хотын Луис Армстронг цэнгэлдэх хүрээлэнд уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Беларусь, Оросын бусад тамирчдын хамт АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцох эрхтэй боловч тэдний төрийн далбаа, бэлгэ тэмдгийг хориглосон байгаа. Энэ нь Эмэгтэйчүүдийн теннисний холбоо, Мэргэжлийн теннисчдийн холбоо, Олон улсын теннисний холбооны байр суурьтай нийцэж байгаа юм. Виз авах хугацаа хойшлогдсоны улмаас Канад улсад болсон бэлтгэлийн гол арга хэмжээнд оролцохоос аргагүй болсон Азаренкагийн бэлтгэл амжилтад хүрчээ. Азаренка, Испанийн Надаль, АНУ-ын Гауфф, Польшийн Швитек нартай нэгдэж, Америкийн гурвал Жон МакЭнро, Тейлор Фриц, Жессика Пегула, Испанийн Карлос Алкараз, Канадын Лейла Фернандес, Феликс Аугер-Алиассиме, Италийн Маттини Берреттин нар оржээ. Эдгээр тамирчид болон бусад тамирчид ганцаарчилсан болон холимог хосын цуврал тэмцээнд оролцох юм. АНУ-ын Теннисний холбооны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Майк МакНалти энэхүү кампанит ажлыг "амин чухал" гэж нэрлэсэн байна.

    "АНУ-ын нээлттэй тэмцээн бол олон сая хүсэл тэмүүлэлтэй хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татдаг тэмцээн бөгөөд энэ хүсэл тэмүүллийг маш их хэрэгтэй байгаа хүмүүст туслахад нь туслах нь бидний үүрэг юм" гэж МакНалти хэлжээ. Хандивын тоглолтын тасалбарын үнэ 25 доллар, 50 доллар байх ба бүх орлогыг Энх тайвны төлөөх теннис тоглодог ашгийн бус байгууллага болох GlobalGiving-д зориулна. Энэ мөнгийг Оросын түрэмгийлэлд нэрвэгдсэн Украины ард иргэд болон олон сая Украины дүрвэгсэд дүрвэсэн ойр орчмын бүс нутгуудыг дэмжихэд зориулах юм.  Манай спорт Украйнд байгаа найзууддаа маш их хэрэгтэй гараа сунгаж чадсанаараа бид бахархаж байна гэж тамирчид онцолж байна.

    Н.Бэлгүүн