MSports logo
ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН МЕТРОНЫ ӨРГӨТГӨЛ 2028 ОНЫ ОЛИМПЫН НААДАМД ЗОРИУЛЖ ХИЙГДЭНЭ
  • А
    Админ

    8 сарын 17

  • ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН МЕТРОНЫ ӨРГӨТГӨЛ 2028 ОНЫ ОЛИМПЫН НААДАМД ЗОРИУЛЖ ХИЙГДЭНЭ

    Лос Анжелес хот 2028 оны олимпоос нэг жилийн өмнө "хотыг хумих" метроны өргөтгөлийг хот төлөвлөгчид сайшааж байна. Энэхүү ажил нь Уилшир өргөн чөлөөнд долоон шинэ станц нэмж, Корейтаун хотоос Баруун Лос Анжелес хүртэлх шугамыг үргэлжлүүлэх Нил ягаан өнгийн D шугамын өргөтгөлийн дамжин өнгөрөх төслийн нэг хэсэг юм. “UCLA Transportation”-ийн Хөдөлгөөний төлөвлөлт, замын хөдөлгөөний системийн захирал Дэвид Карваски уг төсөл нь 1964 онд Улс хоорондын 405 хурдны зам баригдсанаас хойш тус бүс нутгийн тээвэрт хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. "Нил ягаан шугам нь нэг талаараа хотыг илүү нягт холбоотой болгож өөрчлөх болно. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл аялалын хугацааг богиносгож байна. Энэ нь Баруун Лос Анжелес болон Хотын төвийн хоорондох аяллын хугацааг ойролцоогоор 30 минут болгон бууруулах төлөвтэй байна. Бид метро ирж, Лос-Анжелесийн бусад хэсэгтэй холбогдохыг тэсэн ядан хүлээж байна" гэж Карваски хэлжээ.

    Хойд Вествудын хөршийн зөвлөлийн ерөнхийлөгч Фуркан Ялчин 2028 оны олимпоос өмнө сунгалт хийх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. "Галт тэрэгний буудал бол хөршөө сэргээх гайхалтай боломж, тиймээс би Нил ягаан шугамын өргөтгөл эцэст нь Вествуд руу ирэхийг тэсэн ядан хүлээж байна, мөн UCLA болон Вествудын нийгэмлэгт авчрах бүх боломжуудыг би тэсэн ядан хүлээж байна" гэж Ялчин хэллээ. Эцсийн шат нь Вествудын их сургуулийн кампусыг Вествудын ахмадын эмнэлэгтэй холбох юм байна. Ялчин хэлэхдээ, метроны систем нь энэ бүсэд явган зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх болно. Метроны буудлуудыг захиалгат урлагийн бүтээлүүдээр чимэглэх ёстой бөгөөд энэ нь метроны орчимд зочлоход туслах болно гэж хотын удирдлагууд мэдэгдлээ. Метроны урлаг, дизайны ахлах менежер Кларе Хаггерти "Урлагийн бүтээл өөрөө энэ дурсгал болж хувирдаг. Буудал дээр зам хайж, аль буудал дээр байгаагаа мэдэх нь маш чухал юм." гэжээ.  Метро нь Олимпийн наадмын тээврийн сүлжээний чухал хэсэг болох гэж байна. Хамгийн сүүлд 1984 онд Лос-Анжелес хотноо зохиогдсон наадамд замын түгжрэл, утаа ихэссэн үед тээврийн асуудалд онцгой анхаарал хандуулж байжээ. Түгжрэлгүй байх үүднээс зохион байгуулагчдын зүгээс тусгай автобусны сүлжээ байгуулж, иргэдийг нийтийн тээврээр зорчих, автомашин хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

    Н.Бэлгүүн