MSports logo
EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 11

  • EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ

    Өнгөрсөн шөнө Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын, сүүлийн хоёр тоглолт боллоо. Лука Дончичийн эсрэг Герман улсын шигшээ баг. Тоглолтын тооны харьцаа 99:91-ийн харьцаатайгаар Герман улсын шигшээ баг ялалт байгуулснаар ийнхүү хагас шигшээ шатанд тоглохоор болж байна. Харин Словени улсын шигшээ баг энэ хүрээд тэмцээнээ өндөрлүүллээ.

    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ

    Герман улсын шигшээ баг энэ тоглолтод баг бүрэлдэхүүнээрээ сайн тоглолт харууллаа. Талбай дээр гарсан бүх тоглогчид нэмэх үзүүлэлтэй тоглосон байна. Шигшээ багаа төлөөлж Dennis Schroder 20оноо, 7 дамжуулал, Franz Wagner 23 оноо, 7 самбараас бөмбөг авалт, мөн багаас нь дөрвөн тоглогч 10-с дээг оноо авч багаараа сайн тоглолт үзүүллээ.

    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ

    Хоёр улсын шигшээ баг маш ойролцоо тоглолт үзүүлснийг энэ график үзүүлэлтээс харж болно. 

    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ
    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ
    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ

    Харин Словени улсын шигшээ баг тоглолтын эхнээс сайн тоглолтыг үзүүлсэн ч төгсгөлд сайн тоглолтоо үлдээж чадсангүй. Лука Дончич энэ тоглолтод 39 оноо, 10 самбар, 7 дамжуулалт өгсөн байна. Багийн бусад гишүүдээс хоёр тоглогч 10-с дээш оноо авчээ. Лукагийн хувьд энэ жилийн зуны амралтаараа өөртөө маш анхаарч ажилсан гэдэг нь энэ удаагийн тэмцээнээр харагдлаа.

    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ

    Лука Дончич энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд 34.7 оноо дунджилж байгаагаар нэгдүгээр байр, нийт долоон тоглолтод оролцож 243 оноо авснаар нэгдүгээр байр, нийт долоон тоглолтод 50 дамжуулалт өгснөөр хоёрдугаар байр, нийт 60 самбараас бөмбөг авснаар долоо дугаар байр, мөн долоон тоглолтод 19 бөмбөг таслалт хийснээр нэгдүгээр байранд бичигдэж тэмцээнийг өндөрлүүлж байна. 

    EuroBasket-2025: Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлж байсан Лука Дончич тэмцээнээ өндөрлүүллээ