MSports logo
FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 10

  • FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн Хятад улсын Xiong'an хотод 9-р сарын 17-21 ний өдрүүдэд зохиогдох гэж байна.

    Тус тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны шигшээ баг зургаа дахь удаагаа оролцох гэж байна. Манай 23 хүртэлх насны шигшээ багийн ДАШТ-д үзүүлсэн хамгийн том амжилт 2023 онд Румын улсын Бухарест хотод болсон ДАШТ-д есдүгээр байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт болж байжээ. Энэ удаагийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эрэгтэй өрсөлдөөнд нийт шилдэг 20 орны баг тамирчид дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Монгол улсын шигшээ багийн хувьд тэмцээний С хэсгийг тэргүүлж, Итали, Алжир, Аргентин, Венесуэл улсын багуудтай учраа таарчээ.

    FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    FIBA 3x3 U-23 ДАШТ-ий чансаагаар №3 Монгол улсын 23 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

    ·        Э.Маргад- 20 настай, 188см өндөр

    ·        Г.Дөлгөөн- 22 настай, 201см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №6”

    ·    Г.Болор-Эрдэнэ- 21 настай, 184см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №15”

    ·        С.Төгөлдөр- 20 настай, 198см өндөр 

    FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Тэмцээний С хэсэгт манай багтай өрсөлдөх багуудыг танилцуулбал:

    Итали

    Италийн шигшээ баг 23 хүртэлх насны ДАШТ-ий чансаагаар №6

    23 хүртэлх насны ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцож байна

    23 хүртэлх насны ДАШТ-д хамгийн өндөр амжилт 2019 онд зургаадугаар байрт орж байсан

    Италийн 23 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Francesco Gravaghi- 22 настай, 195см өндөр

    Andrea Loro- 22 настай, 204см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №121”

    Lorenzo Piccin- 22 настай, 194см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №189”

    Morgan Rashed- 23 настай, 201см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №44”

    Алжир

    Алжирын шигшээ баг 23 хүртэлх насны ДАШТ-ий чансаагаар №11

    23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож байна

    Өнгөрсөн жил манай улсад болсон 23 хүртэлх насны ДАШТ-д 11-р байрт орсон

    Алжирын 23 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Dalil Hadi- 22 настай, 183см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №51”

    Mahrz Karabi- 20 настай, 200см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №52”

    Nael Guy Yahiatene- 20 настай, 190см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №26”

    Zayd Yahiaoui- 20 настай, 193см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №20”

    Аргентин

    Аргентины шигшээ баг 23 хүртэлх насны ДАШТ-ий чансаагаар №14

    23 хүртэлх насны ДАШТ-д гурав дахь удаагаа оролцож байна

    2019 оны 23 хүртэлх насны ДАШТ-д долоодугаар байрт орж байсан

    Аргентины 23 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Juan Cruz Frontera- 23 настай, 184см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №120”

    Alejo Maggi- 23 настай, 200см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №172”

    Santino Mazzucchelli- 21 настай 202см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №49”

    Martin elias Molina flores- 23 настай, 205см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №146”

    Венесуэл

    Венесуэл улсын шигшээ баг 23 хүртэлх насны ДАШТ-ий чансаагаар №19

    23 хүртэлх насны ДАШТ-д анх удаагаа оролцож байгаа

    Венесуэлийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

    FIBA 3x3 U-23 World Cup: Манай эрэгтэй шигшээ багтай өрсөлдөх багууд

    Jhordy Gonzalez- 22 настай, 192см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №66”

    Carlos Carrera- 23 настай, 193см өндөр “Залуучуудын дэлхийн чансааны №130”

    Rubén Mudarra- 23 настай, 193см өндөр

    Pablo Sanchez- 23 настай, 202см өндөр

    FIBA 3x3 U-23 ДАШТ-ий хэсгээс хоёр баг цааш шалгарах бөгөөд хэрвээ манай шигшээ баг нэг эсвэл хоёрдугаар байраар гарвал А хэсгийн нэг эсвэл хоёрдугаар байраар гарсан багтай шөвгийн наймд тоглоно. Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн эхний тоглолт 9-р сарын 17-ны 10:15 цагаас Италийн шигшээ багтай тоглоно.

    Монгол улсын 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!