MSports logo
ПАРИС 2024: ОУХМ А.Адъяасүрэн анхны олимподоо ялалт байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024: ОУХМ А.Адъяасүрэн анхны олимподоо ялалт байгууллаа

    Азийн наадмын хүрэл медальт, Их дуулга тэмцээнүүдээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан ОУХМ Амарсайханы Адьяасүрэн өнөөдөр Парисын татамид +78 кг-ын жинд эхний барилдаанаа хийлээ. Тэрбээр эхний шатанд Казакстаны тамирчин Камила Берклаштай барилдаж, бүтэн тоглолтын турш идэвхтэй барилдан эсрэг тамирчнаа торгуулиар буулгаж авлаа. Ийнхүү шигшээ 16-д шалгарсан ба шигшээ 8-да өрсөлдөхийн тулд D хэсгийг тэргүүлэгч Туркийн тамирчин Каяра Оздемиртэй хүч үзнэ. Каяра Оздемирын хувьд 36 настай, 2011 оны Дэлхийн аварга, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2023 оны Гранд Сламуудад аварга авч байсан туршлагатай тамирчин юм.