MSports logo
Н. Нандинхүсэл "Улаанбаатар Амазонс" багтаа эргэн нэгдлээ
  • Н
    Нанва

    8 сарын 28

  • Н. Нандинхүсэл "Улаанбаатар Амазонс" багтаа эргэн нэгдлээ

    Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улиралд “Улаанбаатар Амазонс” багт Н.Нандинхүсэл эргэн нэгджээ. Тэрээр өнгөрсөн 2023-2024 оны улиралд тус багийн хамтаар Дээд лигт түрүүлсэн билээ. Мөн 2022 онд Үндэсний шигшээ багт дуудагдаж, сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах 18 хүртэлх насны “В” зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 3х3 төрлөөр Азийн АШТ-ий 17 хүртэлх насны ангилалд оролцохдоо IV байрт шалгарч байсан амжилттай.


    Анх 14 настайдаа үндэсний шигшээ багт дуудагдан карьераа эхлүүлж байсан Н.Нандинхүсэл нь АНУ-д суралцангаа сагсан бөмбөгийн туршлага хуримтлуулах хүсэлтэй байдаг гэдгээ хэд хэдэн удаа дурдаж байсан. Уг зорилгоо ч биелүүлж АНУ-ын Спайр (Spire) академид суралцахаар өнгөрсөн зун АНУ-ыг зорьсон билээ. Эх орондоо эргэн ирж багтаа нэгдэх эсэх дээр тодорхойгүй байсан ч “Улаанбаатар Амазонс” багтаа ахин нэгдэж, улирлын тоглолтоо эхлүүлэхээр боллоо.

    “Улаанбаатар Амазонс” багаас 2024-25 оны улиралд тоглох бүх гишүүдээ зарласан бөгөөд

    #2Цэрэнлхам, #13Хулан, #5Ариунцэцэг, #16Болор-эрдэнэ, #6Уртнасан, #11Дэлгэрэх, #7Болорцэцэг, #1Болор-эрдэнэ, #9Солонго, #3Бямбажав, #3Булган, #10Нандинхүсэл нарын бүрэлдэхүүнтэй тус баг бүрдэж байна.


    Н. Нандинхүсэл "Улаанбаатар Амазонс" багтаа эргэн нэгдлээ