MSports logo
Жеки Чан паралимпын галт бамбарыг буухиалахаар болжээ
  • Н
    Нанва

    8 сарын 27

  • Жеки Чан паралимпын галт бамбарыг буухиалахаар болжээ

    XVII дахь удаагийн зуны паралимпын наадам Францын нийслэл Парис хотноо эхлэхэд 2 хоног үлдлээ.Тус наадамд тив дэлхийн 4400 тамирчин нэгдэн спортын 22 төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорих гэж байна.

    Наадмын нээлтийн ёслол 8 дугаар сарын 28нд эхлэх бөгөөд ёслолд Паралимпын бамбарыг зөөн явах хүмүүсийн нэгээр тулааны урлагийн нэрт жүжигчин Жеки Чан нэрлэгджээ.

    Мөн Францын жүжигчин Эльза Зильберштейн, бүжигчин, бүжиг дэглээч Бенжамин Мильпье нар бамбарыг буухиалан нээлтийн ёслолд оролцоно гэж Олимпын хорооноос мэдэгдсэн байна.


    Өдгөө 70 настай, Холливудын алдарт жүжигчин Жеки Чан нь тулааны гайхалтай ур чадвар хийгээд хошин өнгө аясаараа хүн бүхний сэтгэлд хоногшсон нэгэн билээ. Тэрбээр Бээжин-2022 өвлийн олимп, Афин-2004, Бээжин-2008 зуны олимпод олимпын галт бамбарыг буухиалан явсан бөгөөд 16 жилийн дараа зуны олимпод ахин бамбар буухиалан явах гэж байна.

    Жеки Чан паралимпын галт бамбарыг буухиалахаар болжээ