WNBA-д орсноос хойш эхний улиралдаа Кэйтлин Кларк шүтэн бишрэгчдээ гайхшируулсан хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр нэг улиралд 500 оноо, 200 оновчтой дамжуулалт өгсөн хамгийн залуу WNBA тоглогч болсон. Залгуулан түүний гурваас шидэж буй дундаж зай энэ улиралд 28 фут болсон нь бүх цаг үеийн шилдэг шидэгч Стеффэн Көрригийн 27.58 фут, Дэмиан Лиллардын 27.68 фут, Трей Янгийн 27.94 фут дундаж зайг гүйцэд түрүүлсэн байна.
Кэйтлин Кларк WNBA-д түүхэн амжилт үзүүлсээр байна
8 сарын 27
Мөн Кэйтлин Кларк өчигдөр Атланта Дрийм багийн эсрэг хийсэн тоглолтдоо 19 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд WNBA-ийн 21 тоглолтод оролцохдоо хамгийн их буюу +15 оноо, +5 оновчтой дамжуулалт дундажлажээ.
2024 оны 4 сард WNBA-ийн драфтын нэг дэх сонголтоор Индиана Феверс багт нэгдсэн Кэйтлин Кларк нь Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох WNBA-г дэлхийд таниулж буй хамгийн залуу тоглогч гэгдэж буй. Үүнийг "Кэйтлин Кларкийн нөлөөлөл" гэж нэрлэсэн бөгөөд уг чиг хандлага ч WNBA-д эрчээ авч байгаа юм. Кэйтлин Кларкийг Индиана Феверс багт сонгогдон орсны дараа WNBA-ийг үзэж буй үзэгчдийн тоо эрс нэмэгдэж тасалбар борлуулалтын тоо өнгөрсөн жилийнхээс 265% болж өссөнийг сагсан бөмбөгийн холбооны шинжээчид дүгнэсэн байна.
Өнгөрсөн даваа гарагт Индиана Феверс баг Алтанта багийн талбай дээр хийсэн тоглолтыг 17608 үзэгчид үзэж, Жоржиа мужийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй WNBA тоглолт болж, дээд амжилт тогтоосон байна. Энэ нь "Индиана Феверс"-ын шинэ тоглогч Кэйтлин Кларкын нөлөө байж магадгүй гэж үзжээ.