MSports logo
Грегг Попович Спөрсийн хөгжөөн дэмжигчдээс тоглолтын дундуур Кавай Леонардыг доромжлохоо зогсоохыг гуйв
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 23

  • Грегг Попович Спөрсийн хөгжөөн дэмжигчдээс тоглолтын дундуур Кавай Леонардыг доромжлохоо зогсоохыг гуйв

    Өнөөдөр Сан-Антонио Спөрс багийн талбайд болж буй Лос Анжелес Клипперс багтай хийсэн тоглолтын хоёрдугаар үеийн сүүлээр Спөрс багт нэгэн цагт хамтдаа аваргын цом өргөсөн Кавай Леонардыг чөлөөт шидэлт гүйцэтгэх үед ордонд цугласан хөгжөөн дэмжигчид түүнийг тайван шидүүлэлгүй олон янзын үгс чулуудаж байв. Үүнийг тэвчээгүй Спөрс багийн дасгалжуулагч Грегг Попович талбайн микрофоныг шүүрэн авч “Намайг түр өршөөгөөрэй. Бүгдээрээ энэ бүх доромжлолоо зогсоож, эдгээр залуучуудыг тайван тоглуулж болох уу? Бид ийм хүмүүс биш бүүлэхээ зогсооно уу"  хэмээн хэллээ. Үүний дараа түүнийг дэмжсэн зарим хөгжөөн дэмжигчид алга ташин хүлээж авав. 

    Кавай Леонард анх 2011 онд Сан Антонио Спөрс багт нэгдэж өөрийн замналаа эхэлсэн бгөөд 2014 онд НБА-ы аваргын цом хүртэж Финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан юм. 2018 онд Спөрс багийг орхиж Торонто Рэпторс багт нэгдсэн бөгөөд тухайн жилдээ мөн аварга хүртсэн билээ.