MSports logo
Улаанбаатар 2024 нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 3

  • Улаанбаатар 2024 нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

    Залуучуудын УБ Хотын Аварга Шалгаруулах нээлттэй тэмцээн энэ ням гаригт "Оч клуб"-т болж өнгөрлөө.  Эрэгтэй 65, эмэгтэй 38 тамирчид оролцсоноос Хятад, Казакстан улсаас тамирчид оролцсон нь тэмцээнийг улам бүр өрсөлдөөнтэй болгов. Шигшээ тоглолтын болон шагналт байранд доорх тамирчид тодорчээ. 

    Улаанбаатар 2024 нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

    ЭРЭГТЭЙ

    М.Манлайжаргал /Өсөх-зоос/

    М.Тэмүүлэн /Топспин/ 

    Г.Сэр-од /Хөвсгөл/ ОЧ

    ЭМЭГТЭЙ 

    М.Ундрам /Оч клуб/

    Б.Болор-эрдэнэ /Оч клуб/

    У.Мөнхшүр /Бамбар клуб/

    •2023 оны насанд хүрэгчдийн УАШ Тэмцээний нэг бүрчилсэн төрөлд түрүүлсэн амжилтаар Г.Сэр-одод спортын мастер цол тэмдгийг гардуулан өглөө.

    •Европын холбооны улсуудад болсон цуврал тэмцээнд 2 удаа 3-р байранд орж цомоор шагнагдсан Өсөх-Од клубын тамирчин Г.Түвшинсайханд МШТХолбооноос дурсгалын зүйлсээр шагнав.