MSports logo
Парис хотноо болох зуны олимпын албан ёсны уриаг танилцууллаа
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 3

  • Парис хотноо болох зуны олимпын албан ёсны уриаг танилцууллаа

    Парис хотноо болох зуны олимпын албан ёсны уриаг танилцууллаа

    “Парис-2024” наадмын уриагаар англи хэлээр “Games wide open”, Франц хэлээр “Ouvrons grand les jeux” буюу "Өргөн дэлгэр, нээлттэй наадам мөн Хүн бүрд нээлттэй наадам хэмээх үгийг сонгожээ. 

    ОУОХ-ны тэргүүн Томас Бах уриаг танилцуулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, “Энэхүү урианаас наадмын загварыг 2020 оны олимпын хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, аль болох олон хүнд нээх Парисын хүсэл эрмэлзэл тодорхой харагдаж байна. Сена мөрний эрэг дээрх нээлтийн ёслол, хот даяарх алдартай газруудад зохиогдох тэмцээн уралдаан, Парисын үйл ажиллагаа нь хүмүүсийг биечлэн төдийгүй цахимаар нэгтгэх болно" гэсэн байна.

    Зуны олимпын наадам Парис хотноо 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болох бол паралимпын наадмыг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулна. 

     

    Парис хотноо болох зуны олимпын албан ёсны уриаг танилцууллаа