Волейболын ДАШТ-ий шөвгийн наймын сүүлийн тоглолт АНУ-ын шигшээ баг болон Болгарын шигшээ багуудын хооронд гал гарсан таван ээлжийн тоглолт болж, Болгарын шигшээ баг 3-2 харьцаатай гайхалтай ялалтыг байгуулж, 19 жилийн дараа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч чадлаа. Тус тоглолтод АНУ-ын шигшээ баг эхний хоёр ээлжийн тоглолтод 25-21; 25-19 харьцаатай ялж, ээлжийн харьцааг 2-0 болгон тэргүүлж байсан ч Болгарын шигшээ баг итгэмээргүй эргэн ирэлт хийж, 17-25; 22-25; 13-15 харьцаатай хожиж, хагас шигшээд Чехийн шигшээ багийн эсрэг тоглохоор боллоо.
Болгарын шигшээ баг итгэмээргүй эргэн ирэлт хийж, хагас шигшээд шалгарлаа
П
Пүрэвлхагва
9 сарын 26


Болгарын шигшээ багаас №23 A. Nikolov зогсоогдошгүй байж, 29 оноо авсан бөгөөд довтолгоогоор 26 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 2 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүллээ.
