MSports logo
Зион Уильямсон энэ улирал “Өшөө авахаар” төлөвлөж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Зион Уильямсон энэ улирал “Өшөө авахаар” төлөвлөж байна

    NBA-ийн Цомын төлөөх өрсөлдөөнд Лос Анжелес Лэйкерс багт хожигдсон нь Зионы замналд том нөлөө үзүүлсэн гэнэ.

    Өнгөрсөн улиралд Нью Орлеанс Пеликанс баг NBA-ийн анхны Цомын төлөөх тэмцээнд Лос Анжелес Лэйкерс багт хожигдсон. Мөн 2023-2024 оны улиралд Зион Уильямсон шөрмөсөө гэмтээж, бэртэл аван улирлыг дуусгаж чадаагүй юм. Харин 2024-25 оны улиралд түүнийг ямар формтой ирэх талаар шүтэн бишрэгчид нь өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. 

    Уильямсон "The Athletic" сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ улиралд өөрийгөө NBA-ийн шилдэг тоглогчдын нэг байж чадна гэдгээ батлахын тулд "Өс хонзонгийнхоо төлөө дайрна" гэжээ. Өнгөрсөн улиралд баг нь NBA-ийн цомын хагас шигшээд Лэйкерстэй учраа таарч, 133:89 харьцаатай хожигдсоныг харсан түүнд замналынх нь хоёр дахь гол “Эргэлтийн цэг" байсан гэдгээ ч дурдсан байна.

    Зион Уильямсон энэ улирал “Өшөө авахаар” төлөвлөж байна

    Тус тоглолтын үед Зион ингэж бодсон гэнэ. "Би талбай дээр Леброн Жэймсийн хийж байгаа зүйлсийг харж байлаа. Би өөртөө, яг түүн шиг өндөр түвшний агуу тоглогч болохыг хүсэж байна гэж хэлж байв. Бүх цаг үеийн агуу тоглогчдын нэг. Яг тэр үед би харуулж чадаагүй. Тоглолт болж байхад Леброн намайг цохилоо. Би түүн рүү харан “Би уучлалт гуйхгүй шүү. Өөрийгөө харуулж амжаагүй байна" гэсэн гэнэ.

    NBA цомын хагас шигшээ тоглолтод Уильямсон ердөө 13 оноо авсан бөгөөд хоёрдугаар үед Пеликанс 66-35-аар хожигдож байхад ердөө л дөрвөн оноотой явсан юм.

    Энэхүү ялагдал нь Уильямсонд том сургамж болсон ба талбай дээр хүчтэй байж, юу хийж байгаагаа сайн бодож байхыг ухааруулсан гэж ээ.

    Зион Уильямсон энэ улирал “Өшөө авахаар” төлөвлөж байна

    Мөн түүнийг олон хэвлэл мэдээллүүд, сэтгүүлчид Пеликанс багийн лидер биш, багаа амжилтад хүргэж чадах тоглогч гэдэгт нь эргэлзэж байгаа талаар ярьдагт тэрбээр нэгэнт дассан ба энэ улиралд өөр Зион Уильямсон эргэн ирж, өөрийгөө харуулахыг хичээх болно гэжээ.