NBA-ийн хамгийн том багуудын нэг Лос Анжелес Лэйкерс баг АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй баг боллоо. Учир нь 1979 оноос хойш тус багийг эзэмшээд байсан Бассын гэр бүл Лэйкерс багийг Марк Уолтерт 10 тэрбум доллараар зарахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ. Гэхдээ 100% багаа зараагүй бөгөөд Бассын гэр бүл багийн цөөнх буюу 15 гаруй хувийг хэсэг хугацаанд үлдээнэ гэжээ.
Нэмж дурдахад, Жэни Бусс Лэйкерсийн захирагч хэвээр байх бөгөөд багаа дор хаяж хэдэн жил удирдсан хэвээр байх болно гэнэ.
TWG Global олон төрлийн холдинг компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Марк Уолтер нь Лос Анжелесийн мэргэжлийн спортын хамгийн томоохон багуудыг эзэмшиж байна. Лос Анжелес Доджерс, Лос Анжелес Спаркс, зэрэг багуудын эзэн тэрбээр ийнхүү хамгийн том зах зээлтэй Лос Анжелес Лэйкерс багийн эзэн болж байна. TWG Motorsports-ээр дамжуулан тэрээр Cadillac Formula 1 зэрэг хэд хэдэн авто уралдааны багийг эзэмшдэг. Мөн тэрбээр Премьер лигийн Челси клуб, Мэргэжлийн эмэгтэйчүүдийн хоккейн лиг зэрэг олон мэргэжлийн спортын байгууллагуудыг сонирхож байгаагаа дурдсан байна.