MSports logo
Испаний шигшээ анх удаа Дэлхийн Аварга боллоо
  • А
    Админ

    8 сарын 20

  • Испаний шигшээ анх удаа Дэлхийн Аварга боллоо

    Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 4 жил тутам зохион байгуулдаг Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнд Испаний шигшээ баг түрүүлж аваргын алтан цомыг бахархалтайгаар өргөлөө. Дэлхийн аваргын шилдэг тоглогчоор Аитана Бонмати тодорч Алтан Бөмбөгний эзэн болжээ. Сидней хотын Австралийн цэнгэлдэх хүрээлэнд Английн багтай цомын төлөө тоглосон ба тэмцээний цорын ганц гоолыг багийн ахлагч Ольга Кармона гайхалтай цохилтоор хийн шигшээ багтаа аваргын цомыг өргөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна. Ингэснээр Ипснаний эмэгтэй шигшээ баг U-17, U-20 болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий цомыг бүгдийг эзэмшиж буй анхны баг болж түүхэнд нэрээ дуурсгалаа. 

    Испаний шигшээ анх удаа Дэлхийн Аварга боллоо

    Финалын тоглолтууд ширүүн явдгаараа алдартай ч шүгэл дуугарч эхэлснээс л багууд өндөр эрч хүчтэй, алдаа багатай, чанартай тоглолтоор төгсгөл хүртлээ өрсөлдсөн. Испани тоглолтын эхлэлээс бөмбөгөө итгэл төгс эзэмшиж Ольга Кармона 29’ дэхь минутад гайхалтай гоол оруулснаар гоолын салхийг хагалсан. Харин Англичуудын сөрөг довтолгоон улам ширүүссэн ч дайралт бүрийг Испаничууд хүчтэй няцааж байлаа.  Тоглолтыг дуусах хүртэл эн тэнцүү өрсөлдсөн ч Англи оноог тэнцүүлж чадалгүй ялагдал амсаж ДАШТ-ий мөнгөн медалийн эзэд боллоо. 

    Испаний шигшээ анх удаа Дэлхийн Аварга боллоо

    Хүрэл медалийн төлөө Шведийн баг зохион байгуулагч орон болох Австралийн шигшээтэй таарсан. Тоглолтын 67’ дахь минутад Шведийн хамгаалагч Косоваре Асллани хаалганы торыг хөдөлгөж эхний гоолыг хийсэн бол удалгүй Жоанна Канерид торгуулийн цохилтоор оноог 2-0 болгосноор Дэлхийн аваргын хүрэл медалийн эзэд болцгоосон. 

    Испаний шигшээ анх удаа Дэлхийн Аварга боллоо

    Испаний олон тоглогч Австралийн цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд нулимс дуслуулан баяраа тэмдэглэцгээж дасгалжуулагч Хорхе Вилда талбайн ойролцоо ажилтнуудаа баяр хөөртэйгөөр тэврэн харагдлаа. Сүүлдээ арын алба болон талбай дээрх тамирчид нэгдэж Сидней хотын төв цэнгэлдэхэд аваргын баяраа бусадтайгаа хуваалцан цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчидрүүгээ даллан Алтан цомоо өргөцгөөсөн юм. 

    Испаний шигшээ анх удаа Дэлхийн Аварга боллоо