Gobi Cashmere Барселона хөлбөмбөгийн клубтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна. Гоби компани Барселона клубт зориулан Монголын cashmere материалаар хийсэн свитер, ороолт, малгай, бээлий зэрэг бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхээр болж энэ хамтрал нь Монголын уламжлалт cashmere-ийн чанарыг дэлхий даяар танилцуулах зорилготой бөгөөд Барселона шиг дэлхийн алдартай клубтай хамтран ажиллаж буй нь Монголын брэндийн гадаад зах зээлд нэвтрэхэд чухал алхам болж байна.
Ийнхүү тун удахгүй хөл бөмбөгийн хорхойтнууд, FC Barcelona багийн үнэнч фанатууд багийнхаа лого бүхий ноолууран онцгой загваруудыг албан ёсоор Говийн бүх салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой боллоо.