MSports logo
Хааланд, Мбаппе нарыг даван гарч буй хөлбөмбөгийн шинэ авьяастан Коул Палмер
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 2

  • Хааланд, Мбаппе нарыг даван гарч буй хөлбөмбөгийн шинэ авьяастан Коул Палмер

    Челси клубийн залуу тоглогч Коул Палмер Европын хөлбөмбөгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ батлан харуулж, Эрлинг Хааланд, Килиан Мбаппе зэрэг тоглогчдоос илүү улирлыг эхлүүлж байна. Дөнгөж 22 настай Палмер Брайтон&Хов Альбионыг хожсон тоглолтуудад дөрвөн гоол оруулж, өөрийгөө ямар авьяастай чадварлаг тоглогч гэдгээ батлан харуулж байна. Англи залуу маань багийнхаа довтолгооны хөдөлгүүр төдийгүй түүний ур чадвар Европ төдийгүй дэлхийд гайхагдаж байна.

    Сүүлийн тоглолтдоо Палмер ердөө 45 минутын дотор дөрвөн гоол оруулж, Английн клубийн түүхэнд хэний ч хийж байгаагүй гайхалтай тоглолтыг толилуулсан юм. Түүний гоолууд янз бүрийн байрлалаас орж байв. Торгуулийн цохилт, чөлөөт цохилт, нээлттэй тоглолт зэргээр олон талт байдлаар гоолдож байв. Энэхүү тоглолтоор багийнхаа ялалтыг баталгаажуулаад зогсохгүй Челси клуб өсөж буй одын хамт өндөр түвшинд өрсөлдөх чадвартай гэдгийг харууллаа. 

    Хааланд, Мбаппе нарыг даван гарч буй хөлбөмбөгийн шинэ авьяастан Коул Палмер

    2023 оны зун Палмер Челсид нэгдсэнээс хойш Палмер 43 гоолд ямар нэг байдлаар оролцсон нь тухайн үед Эрлинг Хааландын 41 удаа уг үзүүлэлтийг гүйцэтгэсэн амжилтыг гүйцсэн юм. Түүний нөлөө зөвхөн Аглиар хязгаарлагдахгүй. Килиан Мбаппе, Роберт Левандовски зэрэг өндөр зэрэглэлийн тоглогчид Англи залуугийн ард хоцорч, түүний гайхалтай тоглолт улам бүр тодорч байна.

    2024-2025 оны улирлын эхний найман тоглолтод зургаан гоол оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгснөөр Палмер Премьер лигийн онцлох тоглогчдын нэг болж байна. Хэдийгээр довтлогч биш ч түүний довтолгоо лигийн алдартай довтлогчдоос ч илүү байгааг гаднын хэвлэлүүд онцолж буй. Хэрэв тэр энэ эрчээрээ үргэлжлүүлбэл Челсиг клубийг аваргын төлөө тэмцэх, олон рекорд амжилтыг эвдэх боломжтой.

    Хааланд, Мбаппе нарыг даван гарч буй хөлбөмбөгийн шинэ авьяастан Коул Палмер

    Палмерын тоглолтоос шууд хамааралтай болсон Челсигийн ялалтын цуврал багаа Премьер лигийн шилдэг өрсөлдөгчдийн тоонд оруулж яваа ба түүний авьяас чадвар Манчестер Сити, Ливерпүүл зэрэг томоохон багуудтай өрсөлдөхүйц гэдгийг улирлын эхлэлээс харуулж байна. Хамгийн гол тэрбээр дөнгөж 22 настай. Түүний ирээдүй гэрэлтэж байна.