MSports logo
188 боксчин Парисын олимпын эрхээ аваад байна
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 21

  • 188 боксчин Парисын олимпын эрхээ аваад байна

    Бокс анх МЭӨ 688 онд эртний олимпын наадмаас эхлэн орчин цагийн олимпод Сент-Луис хотноо 1904 онд болсон наадмаас нэг төрөл болсон байдаг.  Энэ онд Парис хотноо болох олимпод 124 эмэгтэй, 124 эрэгтэй нийт 248 боксчин өрсөлдөх болно.

     

    2012 оны Лондонгийн олимпын хөтөлбөрт эмэгтэйчүүдийн боксыг нэмсэн бөгөөд 2024 оны Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй ангилал жингийн хувьд тэнцүү болж, жендерийн хувьд ижил тэгш болох анхны олимп байх юм.

    188 боксчин Парисын олимпын эрхээ аваад байна

    188 боксчин “Парис-2024” олимпын боксын төрөлд оролцох эрхээ аваад байгаа бол Тайландад болох тэмцээн нь боксчдын хувьд үлдсэн 51 байрын төлөө өрсөлдөх сүүлчийн боломж юм.

    Парисын олимпын эрхийн тэмцээнүүдийг нэрлэвэл:

    Тивийн эрх олгох тэмцээнүүд
    Тивийн эрх олгох тэмцээнд нийт 139 тамирчин (75 эмэгтэй, 64 эрэгтэй) оролцох эрх авсан. Үүнд:

    Европ: Европын наадам - ​​2023 оны 6-р сарын 23-аас 7-р сарын 2 /Краков, Польш/.

    Африк: Африкийн боксын сонгон шалгаруулалт - 2023 оны 9-р сарын 9-15 /Дакар, Сенегал/

    Ази: Азийн наадам - ​​2023 оны 9-р сарын 23-аас 10-р сарын 8 /БНХАУ, Ханжоу/

    Америк тив: Пан Америкийн наадам - ​​2023 оны 10-р сарын 20-ноос 11-р сарын 5 /Чили, Сантьяго/

    Номхон далай орнууд: Номхон далайн наадам - 2023 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 2 /Хониара, Соломоны арлууд/

     

    Дэлхийн анхны эрх олгох тэмцээн
    22 эмэгтэй, 28 эрэгтэй 50 тамирчин дэлхийн 1-р эрх олгох тэмцээнд оролцож эрх авсан. Энэ нь 2024 оны 2-р сарын 29-өөс 3-р сарын 12-ны хооронд Италийн Бусто Арцицио хотод болжээ.

    Тивийн эрх олгох тэмцээнд оролцож тодорхой жинд тамирчны болзол хангаагүй ҮОХ нэг жинд нэг тамирчин оролцох эрхтэй.

    Дэлхийн 2 дахь эрх олгох тэмцээн
    Тайландын нийслэл Бангкок хотноо 2024 оны 5-р сарын 23-наас 6-р сарын 3-ны хооронд зохион байгуулагдана. Энэ тэмцээнээс 45-51 тамирчин (20-23 эмэгтэй, 25-28 эрэгтэй) оролцох эрх авна. 

    188 боксчин Парисын олимпын эрхээ аваад байна

    Монгол улсын хувьд одоогоор Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д манай тулаанч О.Есүгэн эрхээ аваад байна. Манай тамирчин "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" олимпод оролцох эрхээ баталгаажуулсан билээ. Ийнхүү Тайландад болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд манай улсаас О.Есүгэний -50 кг-ээс бусад жинд буюу эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд тамирчид өрсөлдөнө.