ОУХБХ-ны нөхөрсөг өдрүүдэд шигшээ багуудын нөхөрсөг тоглолт дэлхийн өнцөг булан бүрд болоход бэлэн болжээ. Роберто Мартинез Португалийн шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Португалийн шигшээ баг Шведийн эсрэг хийх баасан гарагийн нөхөрсөг тоглолтыг Криштиану Роналду өнжихөөр боллоо.
Роналду Шведийн эсрэг тоглолтод яагаад шигшээ багтаа багтаагүй вэ?
3 сарын 20
Роналдуг урьдчилсан 32 хүний бүрэлдэхүүндээ багтаасан ч Шведийн эсрэг хийх дараагийн тоглолтоос хассан байна. 3/22-нд болох нөхөрсөг тоглолтын тоглогчдын жагсаалтад Диого Далот, Жоау Канселу, Данилу Перейра, Отавио, Рубен Невеш, Витинья, Жоау Феликс, Криштиану Роналду нар багтсангүй.
ESPN-ийн мэдээлснээр Аль-Нассрын довтлогчийг хассан шалтгаан нь Саудын Арабын Про лиг түр завсарлага авч, гэр бүлийнхэнтэйгээ амарч байгаа учраас амраах шийдвэрийг гаргажээ. Роналду өнгөрөгч бямба гарагийн орой Аль-Нассрын төлөө бүхэл бүтэн 90 минут тоглосон ба энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулж, Аль Насср клубийн төлөө 50 гоолыг оруулаад байгаа юм.
Роналду Шведийн тоглолтын дараа Португалд эргэн ирж, хоёр дахь болон сүүлчийн нөхөрсөг тоглолтын үеэр тоглохоор болжээ. Тус улс Европын аварга болох фаворитуудын нэг учир Роналду энэ зун Португалийн шигшээ багийн салшгүй нэг хэсэг болох магадлал өндөр.
Роналду 3-р сарын 26-нд Словенитэй тоглоход Португалын төлөө дахин талбайд гарах болно. Дараа нь 3-р сарын 30-нд Аль-Насср Аль-Тайтай тоглоход Саудын Про лигт эргэн тоглох болно.