MSports logo
Бразилийн шүүх Робиньог хүчингийн хэргээр ял эдлэх эсэхийг хэлэлцэхээр болжээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 20

  • Бразилийн шүүх Робиньог хүчингийн хэргээр ял эдлэх эсэхийг хэлэлцэхээр болжээ

    Бразилийн шүүгчид зодог тайлсан тамирчин Робиньог хүчингийн хэргээрх ялыг Бразилд эдлэх эсэхийг лхагва гаригт хэлэлцэж байна. Арьсных нь өнгөнөөс болж ял тулгасан хэмээн тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж ​илэрхийлсээр байгаа. АС Миланы довтлогч асан Робиньо 2017 онд оноосон есөн жилийн хорих ялыг батлах тухай Италийн шүүхийн хүсэлтийг Дээд шүүхийн шүүгчид хэлэлцэнэ. 2020 оны арванхоёрдугаар сард Миланы шүүх Робиньогийн эсрэг давж заалдсан ялыг баталгаажуулсан төдийгүй, 2022 онд Италийн Дээд шүүх үүнийг баталсан.

    Бразилийн шүүх Робиньог хүчингийн хэргээр ял эдлэх эсэхийг хэлэлцэхээр болжээ

    "Робиньо" хэмээн алдаршсан Робсон де Соуза 2013 онд АС Милан багт тоглож байхдаа Миланы шөнийн клубт 23 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан албани залуу бүсгүйг хүчирхийлсэн хэргээр ял сонссон ч эрх чөлөөтэй байгаа юм.

     

    Өнөөдрийн шүүхээр хэлэлцэгдэх шүүгчдийн шийдвэр нь иргэдээ шилжүүлэн өгөхийг хориглодог улс оронд жишиг болж магадгүй бөгөөд үүнийг олон хүн шийтгэлгүй байхтай ижил гэцгээж байна. Гэсэн хэдий ч шүүгчдийн аль нэг нь хэргийг шинжлэхэд нэмэлт хугацаа шаардвал хойшлогдож магадгүй юм.

     

    Хэрэв түүнийг гэм буруутай нь тогтоогдвол 40 настай тамирчин тэр даруй баривчлагдах боломжгүй, учир нь Дээд шүүх зэрэг бүх давж заалдах гомдол дууссаны дараа л эцсийн шийдвэр гарна гэж эрүүгийн хуульч Леонардо Панталеао тайлбарлаж байна.

     

    Бразилийн шүүх Робиньог хүчингийн хэргээр ял эдлэх эсэхийг хэлэлцэхээр болжээ