MSports logo
Сабаленка найз залуугаа өөд болсны дараах анхны тэмцээндээ оролцоно
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 20

  • Сабаленка найз залуугаа өөд болсны дараах анхны тэмцээндээ оролцоно

    Арина Сабаленка өөрийн найз залуу Константин Кольцовыг өөд болсны дараа Майамигийн нээлттэй тэмцээнд оролцохоор болжээ. Түүний найз Константин Кольцов хоккейн тамирчин байсан бөгөөд 2002, 2010 оны өвлийн олимпод Беларусь улсыг төлөөлөн оролцож байсан юм. Тэрээр 42 насандаа таалал төгссөн гэдгийг хэдхэн хоногийн өмнө дэлхий даяар зарласан. Кольцов мөн Питтсбург Пингвинс багт NHL-д гурван жилийг өнгөрүүлсэн.

    Сабаленка найз залуугаа өөд болсны дараах анхны тэмцээндээ оролцоно

    25 настай нутаг нэгт Сабаленкагийн хувьд дэлхийд чансаагаараа хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Тэрбээр Майамигийн нээлттэй тэмцээнд эхний тойрогт хийлсэн бол дараагийн тойрогт Испанийн Паула Бадосатай тоглоно. Кольцов нас барах үедээ Майамид байжээ. Түүнийг Майами-Дэйд хотын цагдаагийн газраас амиа хорлосон гэж мэдэгджээ.

    Сабаленка найз залуугаа өөд болсны дараах анхны тэмцээндээ оролцоно

    Сабаленкагийн аав Сергей, мөн хоккейн тамирчин байсан бөгөөд 2019 онд 43 насандаа таалал төгсөж байжээ. Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Сабаленка нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, 25 нас хүртлээ хоёр удаа Их дуулгад түрүүлэх мөрөөдлөө биелүүлж, аавыгаа "хамгийн том шалтгаан" гэж тодорхойлсон удаатай.

    Сабаленка найз залуугаа өөд болсны дараах анхны тэмцээндээ оролцоно

    Кольцов 2016 онд зодог тайлж, Оросын хоккейн лигийн Салават Юлаевын Уфа багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Клубийн вэб сайтад түүний нас барсан тухай мэдэгдэлд Кольцовыг "тоглогчид, хамтран ажиллагсад, шүтэн бишрэгчид нь хайрлаж, хүндэлдэг, хүчтэй, хөгжилтэй хүн" гэж тодорхойлсон байна.

    Сабаленка найз залуугаа өөд болсны дараах анхны тэмцээндээ оролцоно