MSports logo
“Ханжоу-2022” наадмын анхны Алтан медалийг Б.Чинзориг эх орондоо авчирлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 4

  • “Ханжоу-2022” наадмын анхны Алтан медалийг Б.Чинзориг эх орондоо авчирлаа

    “Ханжоу-2022” наадмын анхны Алтан медалийг Б.Чинзориг эх орондоо авчирлаа

    Ийнхүү Азийн наадмын боксын спортын төрөлд хос медаль хүртсэн анхны тамирчин боллоо. 

    Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Б.Чинзориг өнөөдөр 20:15 минутаас Хятадын Тайваны тамирчин 2022 оны Азийн наадмын хүрэл медальт Лай Чу Ентэй  гурван үе тулалдаж   5:0 харьцаатай ил давуу байдлаар ялалт байгуулан Ханжоу-2022 наадмын анхны Алтан медалийг эх орондоо авчирлаа. Тэрээр шигшээ наймд энэ жилийн Дэлхийн аварга Казакстаны тамирчин Ертуган Зэйнуллиновтой тулалдан итгэл төгс ялалт байгуулж хагас шигшээд Ази тивийн аварга Тайландын тамирчин  Бунжон Синсиритэй тулалдаж гурван үе илт илүүрхэж 5:0 харьцаатай ялалт байгуулан аваргын төлөө тулалдсан юм. Боксын спорт төдийгүй, монголын спорт сонирхогчдын итгэлийг алдалгүй энэ оны Азийн наадмаас анхны Алтан медалийн тавцанд зогсон эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн тамирчин Б.Чинзориг болох нь ээ. Одоо түүнд хийж дуусгаагүй ажил ирэх зуны Парисын Олимп үлдлээ. 
    Ийнхүү манай улс 1 алт 4 мөнгө 8 хүрэл медалийг 11 дэх өдрийн байдлаар хүртээд байна. 

    Гэрэл зургийг Ч.Ганбат

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover