MSports logo
Жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 29

  • Жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээн Португал улсад өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохиогдож өндөрлөлөө. 

    Тус тэмцээнд 92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин оролцсон ба улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хурд, хүчээ сорин өрсөлдлөө. 

    Манай улаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Шинэхэн Гавьяат Ё.Басхүү шагналт тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр нар долдугаар байрт тус тус шалгарлаа. Ийнхүү багийн дүнгээр манай улсын баг 15 дугаар байр эзэлсэн байна.

    Жүдо бөхийн энэ оны анхны Гранпри тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ