Энэ жил эрэгтэй багууд хамгийн цөөн буюу зургаан баг оролцсон ч хамгийн өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтууд болж өндөрлөлөө. Хагас шигшээ болон шигшээ цувралуудад өрсөлдсөн багууд эцсийн мөчид ялалт байгуулснаас гадна эрэгтэй шигшээ цуврал түүхэндээ анх удаа 5 тоглолтоор буюу шийдвэрлэх тоглолтод аваргаа тодрууллаа. Шигшээ цувралд өрсөлдсөн Өмнөговь Шанх Транс баг дээд лигт хоёр дахь жилдээ өрсөлдөж буй ч ямар хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулж 2-0 гэсэн хар нүхнээс эргэн ирж дараалан 2 ялалт авсан бол 2021 оны аварга Натур Мед Толун багийнхан 2 хоёр дараалсан хүнд цохилтоос гарч сүүлийн цуврал тоглолтод 3:0 харьцаатай ялалт байгуулж хоёр дахь аваргын цомоо өргөлөө.
2023-2024 оны улирал дамжин зохиогдсон Волейболын Үндэсний дээд лиг амжилттай зохиогдож өндөрлөлөө
Ө
Өсөхбаяр
1 сарын 26


ЭНЭ УЛИРЛЫН ШИЛДГҮҮД
Үнэ цэнтэй тоглогч
Т.Хангал – Натур Мед Толун /эр/
Г.Цэцэг Жаргал – Хөвсгөл Эрчим /эм/

Шилдэг Довтлогч
Б.Батсуурь – Өмнөговь Шанх Транс /эр/
Г.Энхнаран – Хилчин /эм/
Шилдэг хамгаалан тоглогч
З.Буянжаргал – Хасу Мегастарс /эр/
М.Санчирмаа – Хөвсгөл Эрчим /эм/
Шилдэг Хаагч
Б.Амар – Натур Мед Толун /эр/
Daymara Lescay – Хилчин /эм/
Шилдэг Давуулагч
Wu Cheng-Yan – Натур Мед Толун /эр/
Л.Хосбаяр – Хөвсгөл Эрчим /эм/
Шилдэг легионер тоглогч
Babkov Dmitryi Vladimirovich – Өмнөговь Шанх Транс /эр/
Manuela Sierra Posada – Тэнүүн Огоо /эм/
Шидэг Дасгалжуулагч
Б. Даринчулуун - Хөвсгөл Эрчим /эм/
Б.Энхбаатар – Натур Мед Толун /эр/
Шилдэг холбогч
Б.Наранбаяр – Натур Мед Толун /эр/
Л.Хосбаяр – Хөвсгөл Эрчим /эм/