NBA-ийн 73 дахь удаагийн бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 17-ны өдөр эхлэх билээ. Сагсан бөмбөг сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг тус тэмцээнд гараанд сонгогдож тоглоно гэдэг нь асар их нэр хүнд, тухайн жилийн амжилтыг үнэлдэг тул дэлхийн шилдэг тамирчид нэг дор, нэг баг болж тоглохдоо үргэлж дуртай байдаг билээ. Тэгвэл энэ жилийн Бүх-Оддын тоглолтод гараанд гарах бүрэлдэхүүн өнөөдөр өглөө зарлагдлаа.
ДОРНОД БҮС
Багийн ахлагч: Яаннис Антетокунмпо
8 дахь удаагийн Бүх-Од
2 удаагийн МVP
NBA-ийн Аварга Финалын MVP энэ жил 31.3 оноо, 11 самбар, 6.2 оновчтой дамжуулалт дунджилж байна.