MSports logo
КАЙРИ ӨРВИНГ БАГТАА ЭРГЭН ИРЖ, УЛИРЛЫН ЭХНИЙ ТОГЛОЛТОНДОО 22 ОНОО АВЛАА
  • А
    Админ

    1 сарын 16

  • КАЙРИ ӨРВИНГ БАГТАА ЭРГЭН ИРЖ, УЛИРЛЫН ЭХНИЙ ТОГЛОЛТОНДОО 22 ОНОО АВЛАА

    Долоон удаагийн бүх оддын тоглогч Өрвинг улирлын анхны тоглолтоо өнөө өглөө Индианагийн талбайд хийлээ. Брүүклин Нетс баг Индиана Пэйсерсийг 129-121-ээр буулган авлаа. Ийнхүү Нетс улирлын дээд гурван хожигдолтой амжилтаа ахиуллаа. Кайри Өрвинг зургаан сарын дараа эргэн ирэхдээ тун сайн тоглож баг нь ялалтын баяраар дүүрэн тоглолтыг дуусгалаа. Энэхүү тоглолтонд Өрвинг 22 оноог авсан нь багтаа маш том дэмжлэгийг үзүүлсэн юм. Кайри Өрвинг талбайн тоглолтод оролцох боломжгүй тул үндсэндээ аваргын төлөө хагас цагийн тоглогч болно.

    "Өнөө орой бүх хүмүүстэй хамт байгаадаа маш их талархаж байна. Зүгээр л талбайд гарч, бидний хийх дуртай зүйлээ хийж хөгжилдөхийг хүсч байна” гэж Ирвинг улирлын анхны тоглолтын өмнө хэлжээ. Өрвинг өнгөрөгч 10-р сард Instagram хуудсаараа дамжуулан зодог тайлахгүй, гэхдээ COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тэрбээр "Би вакцингүй байхыг сонгосон. Энэ бол миний сонголт, үүнийг хүндэтгэхийг хүсч байна гэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу багийн ерөнхий менежер Шон Маркс Нью-Йорк хотын COVID-19 вакцины протоколын улмаас түүнийг талбайн тоглолтонд оролцох эрхгүй гэдгийг зарлаж байлаа. Ийнхүү Ковид-19-ийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсаны улмаас энэ улиралд Брүүклин Нетс багт тоглох эрхээ хасуулсан Кайри Ирвинг энэ долоо хоногт багтаа эргэн ирж байгаа нь шүүмжлэгчдийн үзэж байгаагаар спортын лигүүд вакцинд хамрагдаагүй хүмүүст бууж өгсний хамгийн сүүлийн жишээ гэж үзэж байна. Нетс улирлын эхэнд Ирвингийг вакцин хийлгэх хүртлээ багтай тоглож чадахгүй гэж хэлсэн.  Түүнээс гална Үндэсний хоккейн лигийн Грин Бэй Пакерс багийн хамгаалагч Аарон Рожерс энэ улиралд COVID-19 протоколыг үл тоомсорлож, вирусын халдвар авахаасаа өмнө вакцин хийлгэхгүй гэж үзсэнийхээ төлөө торгууль хүлээсэн. Тэрбээр 14,650 долларын торгууль ногдуулсан юм.  Мөн вакцинаас татгалзаж буй өөр нэг тоглогч бол талбайн теннисний дэлхийн номер нэг Новак Жокович юм. Жокович энэ сард болох Австралийн нээлттэй тэмцээнд аваргаа хамгаалахын тулд эмнэлгийн чөлөөлөлт авч чадсан. Энэ нь дэлхийн хамгийн урт хуримтлагдсан хөл хориог даван туулсан орнуудад сөрөг хариу үйлдэл үзүүлж байна.