MSports logo
2025 оны Азийн U19 болон U22 боксын аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын тамирчид нийт 4 медаль хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 13

  • 2025 оны Азийн U19 болон U22 боксын аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын тамирчид нийт 4 медаль хүртлээ

    2025 оны Азийн U19 болон U22 боксын аварга шалгаруулах тэмцээн (Asian Boxing U19 & U22 Championships) нь 7‑р сарын 30-с 8‑р сарын 12‑ны хооронд Тайланд Бангкокийн, Indoor Stadium Huamark‑т зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд Азийн 25 улс, 380 гаруй залуучууд тамирчид оролцжээ. 

    2025 оны Азийн U19 болон U22 боксын аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын тамирчид нийт 4 медаль хүртлээ

    Монголын баг, тамирчид U22 насны ангилалд нийт 4 медаль хүртсэн бол U19 насны ангилалд медаль авч чадсангүй буцлаа.

    Эрэгтэйчүүдийн U22 насны ангилалд:

    55 кг жинд Х.Дөлгөөнсайхан мөнгөн медал

    65 кг жинд Д.Пүрэвдорж хүрэл медаль

    Эмэгтэйчүүдийн U22 насны ангилалд:

    45-48 кг жинд С.Биндэръяа хүрэл медаль

    51 кг жинд Э.Номундарь хүрэл медаль 

    2025 оны Азийн U19 болон U22 боксын аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын тамирчид нийт 4 медаль хүртлээ

    Монгол улсыг төлөөлж насны ангилал бүрд дараах тамирчид оролцжээ:

    U19 эрэгтэй баг: Ц.Манал (55кг), Б.Амгаланбаатар (60кг,) А.Тэнгис (65кг), Б.Ням-Очирын (70кг), Н.Жанцанхорол (80кг)

    U19 эмэгтэй баг: Ц.Лхам (45–48кг), Б.Сувд-Эрдэнэ (51кг), Э.Урангоо (57кг), С.Золбоо (60кг), Г.Энхгэрэл (70кг)

    U22 баг: С.Биндэръяа (45–48кг), Э.Номуундарь (51кг), Х.Дөлгөөнсайхан (55кг),

    Э.Мөнх-Эрдэнэ (60кг), Д.Пүрэвдорж (65кг), Д.Гэрэлсайхан (57кг)

    Шигшээ багийн дасгалжуулагч: Т.Ганзориг, А.Бат-Очир, Б.Оюунболд, Д.Баасандорж.