MSports logo
Монгол улсын залуучуудын шигшээ баг “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA-Stop 2”-н аварга боллоо
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 13

  • Монгол улсын залуучуудын шигшээ баг “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA-Stop 2”-н аварга боллоо

    БНХАУ-д “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA” тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож байгаа билээ. Эмэгтэй шигшээ баг хэсгийн тоглолтууддаа амжилттай оролцож оноо цуглуулж байгаа.

    Харин эрэгтэй шигшээ багийн амжилт үргэлжилсээр байна. Тэдний хувьд энэхүү тэмцээний “Stop 1” аварга болоод байсан бол өнгөрөгч өдөр адил “Stop 2”-н аварга баг боллоо.

    Монгол улсын залуучуудын шигшээ баг “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA-Stop 2”-н аварга боллоо

    Монгол улсын эрэгтэй шигшээ баг “В” хэсэгт орсон бөгөөд Япон, Иран улсын багуудтай таарсан юм. Эхний тоглолт Иран улсын шигшээ багтай 21:19 харьцаатай хожиж, дараагийн тоглолтоо Япон улсын багтай 21:19-өөр хожиж, “Stop 2”-н финалд талбайн эзэн баг Хятад улсын багийг 21:20 харьцаатай хожиж “Stop 2” аварга боллоо. 

    Монгол улсын залуучуудын шигшээ баг “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA-Stop 2”-н аварга боллоо

    “Stop 1-6” хүртэл байгаа энэхүү тэмцээний эхний хоёр өдрийн аварга багаар Монгол улсын залуучуудын шигшээ баг болоод байна.

    Одоогийн байдлаар Монгол улсын залуучуудын шигшээ баг 100 хувын хожилтой 63 оноо цуглуулаад байна.

    Монгол улсын залуучуудын шигшээ баг “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA-Stop 2”-н аварга боллоо

    “FIBA 3x3 Youth Nations League 2025-ASIA” гэх тэмцээний “Stop” болгонд амжилттай оролцож өндөр оноо цуглуулбал “FIBA 3x3 World Cup”-д оролцох эрхтэй болох юм.