MSports logo
ОУХМ Г.Алтанбагана хүрэл медалийн барилдаанд торгуулиар ялагдал хүлээлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • ОУХМ Г.Алтанбагана хүрэл медалийн барилдаанд торгуулиар ялагдал хүлээлээ

    “Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадмын Жүдо бөхийн -90 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин Г.Алтанбагана хүрэл медалийн төлөөх барилдаанд Ливан улсын тамирчинтай таарч үндсэн цагт тэнцэн нэмэлт цагт барилдав. Улмаар харилцан мэх хийж унагаасан боловч шүүгчид торгуулийг Г.Алтанбаганад өгснөөр ялагдаж тус наадмыг дөрөвдүгээр байраар өндөрлүүлж байна.  

    Өнөөдөр эхний шатаа Афганистаны бөхтэй таарч барилдан цэвэр ялж эхлүүлсэн тэрээр хоёр дахь барилдаанаа  Казакстаны бөхтэй оноолт таарч дахин цэвэр ялсан бөгөөд аваргын төлөө шалгарах барилдаанд Узбекстаны бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Ливан улсын тамирчинтай таарч ялагдлаа. Өмнөх Азийн наадмын мөнгөн медаль хүртэж байсан тэрээр Азийн наадмын хос медаль зүүхэд тун ойрхон байлаа.