MSports logo
Байт харвааны төрөлд Б.Отгонболд аваргын төлөө өрсөлдөхөөр болж зуны олимпын эрхээ авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Байт харвааны төрөлд Б.Отгонболд аваргын төлөө өрсөлдөхөөр болж зуны олимпын эрхээ авлаа

    Азийн наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Б.Отгонболд финалд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа. Аваргын төлөө 10-р сарын 7-ны 11:30 цагаас эзэн орны харваач Жи Шиан Шоутай цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. Монгол улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медалийн индэрт гарч амжаагүй байсан ба анхны медалийг Б.Отгонболд авчирч, азийн наадмын түүхэнд шинэ мөр үлдээлээ.