Индонези улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож байна. Тус тэмцээнд 50м 3 байдал дасгалд өрсөлдсөн ОУХМ Н.Баяраа шигшээ тэмцээнд шалгарснаар Парис-2024 олимпод оролцох эрхээ аваа. Тэрбээр эхний шатанд нийлбэр дүнгээр 149.4 оноо цуглуулж 7-р байрт жагсан шигшээ тоглолтод шалгарсан байна. Тус тэмцээнд манай улсаас 10м хийн хийн гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртэж мөн адил олимпын эрхээ аваад байсан юм. Ийнхүү манай улсаас одоогийн байдлаар ОУХМ О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар Парисын зуны олимпыг зорихоор болж байна.
ОУХМ Н.Баяраа Парисын олимпод оролцох эрхээ авлаа
Ө
Өсөхбаяр
1 сарын 12


Азийн аварга шалгаруулах тэмцээн нь зуны олимпын эрх олгох чухал тэмцээн ба манай улсаас нийт 18 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор оролцож байна.