MSports logo
ТИАФО, РАФАЭЛЬ НАДАЛЫН ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭНИЙ 22 ДАРААЛАН ЯЛСАН АМЖИЛТЫГ ЗОГСООЛОО
  • А
    Админ

    9 сарын 5

  • ТИАФО, РАФАЭЛЬ НАДАЛЫН ИХ ДУУЛГА ТЭМЦЭЭНИЙ 22 ДАРААЛАН ЯЛСАН АМЖИЛТЫГ ЗОГСООЛОО

    Америкийн талбайн теннисчин Франциес Тиафо, Испанийн алдарт теннисчин Рафаель Надалын “Их дуулга” тэмцээнд 22 дараалан ялсан цувралыг зогсоож “US Open” тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. “US Open” тэмцээний чансааны 22-т эрэмбэлэгдэж байсан Америк залуу Тиафо эхний үед тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 6-4-өөр ялалт байгуулсан бол хоёр дахь үеийг 4-6-ийн харьцаатай тэмцээний чансааны тэргүүлэгчдийн нэг Испанийн теннисчин Надал өөрийн болгосон, харин дараагийн үеүдэд Тиафо  дараалан ялалтыг байгуулснаар замналдаа анх удаа “US Open” тэмцээний шөвгийн найман тамирчны нэгээр шалгараад байгаа юм. Тэрбээр дараачийн шатанд тус тэмцээний 9 эрэмбэлэгдэж байгаа Андрей Рублевтэй учраа таарсан билээ.

     
    Ийнхүү тэмцээний чансааны тэргүүлэгч Даниил Медведев болон чансааны хоёр Рафаэль Надал нар 4 дэх тойрогт хожигдсоноор “US Open” тэмцээн 2000 оноос хойш анх удаа чансааг тэргүүлэгчидгүй 5дугаар тойргийг эхлүүлэх гэж байна. Тиафо тэмцээний дараа “Дэлхий зогсчих шиг л болсон. Би минутын турш юу ч сонсоогүй. Хувцас солих өрөөнд Леброн Жэймс миний талаар Twitter хуудсандаа миний талаар нийтэлсэн байхыг хараад л энэ бүхэнд итгэсэн” гэж ялсан сэтгэгдлээ хуваалцсан ярилцлагадаа хэлжээ.Харин Рафаэль “Товч, тодорхойгоор хэлэхэд тэр сайн тоглолоо, харин би муу тоглолоо. Энэ цаг хугацаа өнгөрсөөр байгааг илтгэж байна”. Франциес Тиафогын гэр бүл 1990-ээд оны Сирийн иргэний дайны үед АНУ-д цагаачилж ирсэн бөгөөд Мэрилэнд хотын өсвөр насныханд зориулсан теннисний сургалтын төвөөс анх гараагаа эхэлсэн билээ.

    Э.Мандалбаяр